“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” уралдааны дүн гарлаа | News.MN

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” уралдааны дүн гарлаа

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” уралдааны дүн гарлаа

Өсвөр насны хүүхдүүдэд захидал бичгийн соёлоор дамжуулан тэдний харилцааны чадварыг дээшлүүлж, хүсэл мөрөөдлийг дэмжих  зорилгоор зохион байгуулсан “Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны  шилдгүүд тодорлоо.

2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд орон даяар зарлан явуулсан уралдаанд  нийт 665 сургуулийн 3600 гаруй хүүхэд захидал бичиж ирүүлснээс, шагналт байранд дараах хүүхдүүд шалгарчээ. Үүнд:

Тэргүүн байранд

  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Баттогтохын Буянбадрах

Дэд байранд

  • УБ хотын СБД-ийн Нэгдүгээр сургуулийн 6е ангийн сурагч Баясалын Энхсаруул
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт-Эрдэм цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Баттогтохын Эрдэнэцэцэг
  • Гутгаар байранд
  • УБ хотын БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Мөнхбатын Лхагвадулам
  • УБ хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн 9а ангийн сурагч Мөнхбаатарын Хүслэн
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн 10а ангийн сурагч Энхболдын Хишигжаргал

Дөтгөөр байранд

  • УБ хотын ХУД-ийн 18-р сургуулийн 9б ангийн сурагч Адьяасүрэнгийн Пүрэвдорж
  • УБ хотын ХУД-ийн 18-р сургуулийн 9б ангийн сурагч Доржрагчаагийн Санчирбаяр
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан Хэнтий сургуулийн 11б ангийн сурагч Батбаярын Болор-Эрдэнэ
  • Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны ЕБС-ийн 10а ангийн сурагч Баярсайханы Хишигдүүрэн

Тавдугаар байранд

  • УБ хотын ХУД-ийн 18-р сургуулийн 9б ангийн сурагч Ууганбаярын Саруулцэцэг
  • Өмнөговь аймгийн Манлай сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Ганзоригийн Аззаяа
  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Ууганбаярын Отгонжаргал
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Бямбацогтын Хосбаяр
  • Увс аймгийн Цагаанхайрхан сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Баясгалангийн Оюунномин

Мөрөөдөлдөө хүрэх замыг хөтлөгч өөрийнхөө баатрын тухай, тэдний сайн сайхан зан чанар, баатарлаг үйлс, алдар гавьяа, үлгэр дуурайлал, онцгой авъяас чадвар, манлайллын талаар уран сэтгэмж, уран сайхны аргаар илэрхийлэн захидал бичиж ирүүлсэн бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Захидал бичлэгийн уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй хамруулсан аймгуудаар Дархан-Уул /819/, Увс /315/, Дорноговь /309/, Орхон /304/, Говьсүмбэр /231/ шалгарсан бол, тус уралдаанд Завхан /1/, Баянхонгор /2/, Архангай /3/, Баян-Өлгий /4/, Ховд /7/ аймгаас захидал ирүүлсэн байна. Харин Ерөнхий боловсролын сургуулиудаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 73-р сургуулийн 188 сурагч захидал бичиж ирүүлжээ.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Шуудангийн Зохицуулалтын Газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж