УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойргийнхоо оюутнууд дунд "Жинхэнэ манлайлал" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд бүтээлч эерэг хандлага, хамтран суралцах болон илтгэх толилуулах, харилцааны бүх түвшний ур чадварыг сайжруулах гэх мэт хувь хүний хөгжлийн суурь чадамжийг багтаасан таван өдрийн цогц сургалтыг Хархорин, Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хужирт нийт таван сумын 100 оюутнуудыг хоёр ээлжээр хамрагджээ. Нэгдүгээр ээлжийн оюутнууд гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл, хоёрдугаар ээлжийн оюутнууд дөрөвдүгээр сарын 22-26 хооронд буюу нийт таван өдрийн сургалтад хамрагдсан байна.
Өдөр 1 | Find Your True North | Сэдэлжүүлэх лекц |
Өдөр 2 | Манлайллын аялал | Манлайллын кэйс дээр багаар ажиллах |
Өдөр 3 | Жинхэнэ манлайлал | Хамтдаа шинэ үеийн манлайллыг тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлж эхлэх |
Өдөр 4 | Rhetoric | Илтгэх зүй |
Өдөр 5 | Ask What You Can Do | Эерэг хандлагыг бэхжүүлэх лекц |
Түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд УИХ гишүүн Я.Содбаатарын ивээл дор "Хархорин мину" оюутны өдөрлөг зохион байгуулагдав. Уг арга хэмжээг Хархорин сумын оюутны зөвлөл зохион байгуулсан бөгөөд 100 орчим оюутан цуглаж хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж нэг өдрийг хамтдаа өнгөрөөжээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар оюутан залууст хандаж амжилт хүсэн, арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Сонгогдсон тойргийнхоо оюутан залуусыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх тэднийг дэмжин нэгтгэх чиглэлээр хувийн зүгээс арга хэмжээнүүд санаачлан мөн дэмжин ажиллах болно" гэлээ.
Мөн энэ үеэр "Жинхэнэ манлайлал" сургалтыг амжилттай дүүргэсэн оюутан залууст, сертификат гардуулав.
Ирэх сарын сарын 18-19 хооронд дээрх таван сумын оюутнуудын дунд гар бөмбөг болон сагсан бөмбөгийн хоёр төрөлт спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Холбоотой мэдээ