Шри-Ланкад олон нийтийн газар гивлүүр зүүж явахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Шри-Ланкад олон нийтийн газар гивлүүр зүүж явахыг хориглов

Шри-Ланкад олон нийтийн газар гивлүүр зүүж явахыг хориглов

Шри-Ланка улс иргэдээ олон нийтийн газар нүүрээ халхалсан гивлүүр зүүж явахыг хориглосон шийдвэр гаргаж, энэ нь өнөөдөр (2019.04.29)-өөс хэрэгжиж эхэлсэн байна.

Шри-Ланкын Ерөнхийлөгч Сирисена ням гаригт энэхүү шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн иргэдийг таних, олон хүний аминд хүрсэн хэт даврагчдыг эрж хайхад тусална хэмээн үзсэн” гэжээ.

Сирисена өнгөрсөн баасан гаригт Шри Ланкын хууль сахиулах байгууллагаас исламын террорист бүлэглэлтэй холбоо бүхий 140 хүнийг халдлагын хэрэгт сэжиглэн баривчилсан талаар мэдээлсэн байна.

Шри-Ланка улсад дөрөвдүгээр сарын 21-ний өдөр түүхэн дэх хамгийн аймшигтай халдлага үйлдэгдсэн билээ. Энэхүү халдлагын улмаас нийт 250 хүн амиа алдсан талаар саяхны гаргасан тайланд дурджээ.

Зарим хэвлэлд мэдээлснээр, Шри-Ланка улсын хүн амын 9.7 хувь нь лалын шашинтай. Цөөн тооны эмэгтэйчүүд нүүрээ халхалж, гивлүүр зүүж явдаг аж. Тус улсад дахин халдлага үйлдэгдэж болзошгүй хэмээн үзэж, сүм, хийдүүдэд ням гаригийн мөргөл хийхгүй байхыг үүрэг болгожээ.

Шри-Ланкын цагдаагийнхан энэ сарын 21-нд болсон хэд хэдэн удаагийн амиа золиосолсон халдлагад нутгийн алан хядах хоёр бүлгийг сэжиглэж байгаа аж. Тус улсад тогтоосон онц дэглэмийн хүрээнд "Нэйшнэл Тавийд Жаммат" бүлгийн хамт, "Жаммъятул Милату Ибрахим" бүлгийн үйл ажиллагааг мөн бямба гарагаас эхлэн хоригложээ.

Алан хядах бүлгийнхнийг баривчлахын тулд 10 мянга орчим цэрэг дайчилсан байна. Одоогоор хэрэгт холбогдуулан 100 гаруй хүнийг баривчилсны дотор Сири, Египет гаралтай хүмүүс ч байгаа аж.

Эх сурвалж: INDIA TIMES, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж