"Voice of Mongolia" шоугаар олны танил болсон, шилдэг оролцогч Г.Маргад шүүгч Укагийн багт орж, багагүй амжилт үзүүлсэн нэгэн. Цахим орчинд нэлээд идэвхтэй байдаг тэрбээр саяхан өөрийн шинэхэн дүр төрхийг харуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтэлжээ. Г.Маргад өмнө нь урт хар үстэй байсан бол улбар шар өнгөөр үсээ будсан нь олон хүний анхаарлыг татсан нь лавтай. Үргэлж этгээд бусдаас онцгой байхыг эрмэлздэг түүнд шинэхэн үсний өнгө нь ихэд таалагдаж байгаа бололтой шүү. Сонирхуулахад тэрбээр Монгени цогцолбор сургуулийг төгссөн бөгөөд одоо Сити дээд сургуульд жүжигчний мэргэжлээр гуравдугаар курст суралцаж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ