М.Форст Монгол Улсад ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

М.Форст Монгол Улсад ажиллана

М.Форст Монгол Улсад ажиллана

Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажиллана.

Тусгай Илтгэгч Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл  байдалтай газар дээр нь танилцаж  зөвлөмж  гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ,  Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, УЕПГ, Нийслэлийн Засаг Дарга, Үндэсний Дата Төв, УБЕГ-ын  удирдлагатай уулзаж, 5 дугаар сарын 6, 7-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг суманд ажиллана.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй Тусгай илтгэгч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Тусгай илтгэгч нартай бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.

Тусгай илтгэгч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.

М.Фрост НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь Гаити Улсын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Tусгай илтгэгч, 1998 онд болсон Дэлхийн Хүний эрхийг хамгаалагчдын анхдугаар чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Хүний эрхийн үндэсний байгууллага, мөн  Францын Эмнести Интернэшнл Байгууллагын Ерөнхий захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж