Монголын хүүхдийн спортын YI наадмын Нийслэлийн шатны тэмцээн амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Монголын хүүхдийн спортын YI наадмын Нийслэлийн шатны тэмцээн амжилттай боллоо

Монголын хүүхдийн спортын YI наадмын Нийслэлийн шатны тэмцээн амжилттай боллоо

Монголын Хүүхдийн спортын VI наадмын нийслэлийн шатны сагсан бөмбөг, волейболын тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргээс спортын хоёр төрөлд шалгарсан 42 багийн 550 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын Хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Сагсан бөмбөгийн 5х5 тэмцээнээс шигшээ тэмцээнд шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 6 баг, нийт 12 баг

Охид

1-р байр Б. Пүрэвсүрэн, З.Бямбажав дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг

2-р байр Б. Ууганхүү, Э. Болорцэцэг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг

3-р байр Б. Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг

4-р байр С. Үнэнбат дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг

5-р байр К. Айнур дасгалжуулагчтай Налайх дүүрэг

6-р байр Д. Мөнхсайхан дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг

Хөвгүүд

1-р байр Д. Лхагва дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг

2-р байр М. Мөнхбаяр дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг

3-р байр Д. Эрдэнэ-Очир, Т. Билгүүн дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг

4-р байр М. Гантөмөр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг

5-р байр З. Бямбажав, Б. Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүрэг

6-р байр Ю. Бүрэнтэгш дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг

Волейболын шигшээ тоглолтод шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 4 нийт 8 баг

Охид

1-р байр Г. Баярсайхан дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг

2-р байр Г. Жаргалсайхан дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 1-р баг

3-р байр Б. Батцоож дасгалжуулагчтай Багануур дүүрэг

4-р байр Ж. Батболор дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 2-р баг

Хөвгүүд

1-р байр Д. Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг

2-р байр Б. Нямсайхан дасгалжуулагчтай Баянгол дүүрэг

3-р байр Б. Батцоож дасгалжуулагчтай Багануур дүүрэг

4-р байр М. Мөнхзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүрэг

Тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Монголын спортын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээлэв.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж