Нигерт зэвсэглэсэн этгээдүүд орон нутгийн “Niger Delta Exploration & Production” газрын тосны компанийн нэг нигер, хоёр гадаад ажилтныг барьцаалсан байна.
Орон нутгийн хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, энэ хэрэг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Риверс мужид гарчээ. Барьцаалагдаад буй хоёр гадаад ажилтан нь Их Британи, Канадын иргэд аж.
Одоогийн байдлаар тус улсын хууль сахиулах байгууллагынхан барьцаалагдсан хүмүүсийг суллахаар ажиллаж буй юм байна. Энэ нь сүүлийн долоо хоногт гарсан хоёр дахь хүн барьцаалсан хэрэг аж.
Өмнө нь тус мужид зэвсэглэсэн бүлэг этгээдүүд "Shell Petroleum Development Company" хэмээх газрын тосны компанийн хоёр ажилтныг барьцаалж, хоёр цагдаагийн аминд хүрчээ.
Эх сурвалж: THE NATION