“The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулна

“The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулна

Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулсаар байна.

Хамтлагийн залуус тун удахгүй Европын орныг байлдан дагуулах аялан тоглолтдоо бэлтгээд тун завгүй байгаа сурагтай. Тэдний Европ дахь аялан тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд сүүлчийн тоглолтоо хийх юм байна. Аялан тоглолтын тасалбар ирэх тавдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарч эхлэх гэнэ.

Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болсон билээ.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар “Eleven Seven Records” студитай хамтран ажиллаж байна. Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж