Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг өчигдөр /2019.04.28/ шөнө цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган цагдан хорьсон байна.
Монголбанкнаас энэ сарын 8-ны өдөр “Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд албадан татан буулгах шийдвэр гаргасан” талаараа мэдэгдсэн юм.
Уг банкны 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ