Цуврал алуурчны гарт амиа алдсан дөрөв дэх эмэгтэйн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Цуврал алуурчны гарт амиа алдсан дөрөв дэх эмэгтэйн цогцос олджээ

Цуврал алуурчны гарт амиа алдсан дөрөв дэх эмэгтэйн цогцос олджээ

Кипрт цуврал аллага үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааны явцад Никосия хотын баруун хэсэгт байрлах хиймэл нуурын ёроолоос эмэгтэй хүний цогцосны үлдэгдэл бүхий чемодан олсон байна. Ялзарч муудсан тус цогцосны үлдэгдлийг өнөөдрийг хүртэл эрэн хайж байсан, дөрөв дэх хохирогч эмэгтэйнх хэмээн үзэж буй аж.

Цагдаа нарын мэдээлснээр, гэмт этгээд Киприйн армийн офицер бөгөөд таван эмэгтэйн амь насанд хүрсний дотор 6, 8 настай хоёр охин байсан хэмээн мэдүүлжээ.

Никосиягийн Эрүүгийн мөрдөн байцаах хэлтсийн дарга Неофитос Шайлос ням гаригт хохирогчийн цогцосны үлдэгдлийг агуулсан чемоданыг нуураас гаргахад маш их хүндрэлтэй байсан талаар ярьсан байна. Мөн тэрбээр хохирогчийн хэн болохыг тогтоохоор ажиллаж буй талаар мэдээлжээ.

Гэмт этгээд охид, бүсгүйчүүдтэй цахимаар болзоо тогтоон уулздаг байсан аж. Түүний гарт өртөн амиа алдсан эхний хохирогчид нь 2016 онд сураггүй болсон, 39 настай, Румын гаралтай ээж, охин хоёр байсан бол сүүлийн хохирогч нь 28 настай, филиппин эмэгтэй бөгөөд 2018 онд амиа алджээ.

Гурван жил эрэн сурвалжилж байж илрүүлсэн, 35 настай сэжигтэн мөрдөн байцаагчдад “Хохирогчдын биеийг цүнхэнд хийж, бохир нууранд хаясан” хэмээн мэдүүлсэн байна. Түүний хэлснээр нийт долоон хохирогч байгаа аж.

Эх сурвалж: DW, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж