Индонезид сонгуулийн штабын 270 ажилтан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Индонезид сонгуулийн штабын 270 ажилтан нас баржээ

Индонезид сонгуулийн штабын 270 ажилтан нас баржээ

Дэлхийд хүн амынхаа тоогоор дээгүүр жагсдаг Индонези улсад анх удаа Ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулийг зардал хэмнэх зорилгоор нэг дор зохион байгуулсан юм. Санал өгөх эрхтэй нийт 260 сая сонгогчийн 80 орчим хувь буюу 193 сая хүн 800 мянга гаруй санал хураах байранд ирж, саналаа өгсөн байна.

Ингээд олон сая саналын хуудсыг гараар тоолж, олон цаг ажилласны улмаас сонгуулийн штабын 270 гаруй ажилтан нас барсан тухай тус улсын албаныхан мэдээлжээ. Энэ сарын 17-ны өдөр болсон тус сонгуулийг зохион байгуулах, хянах ажилд нийт долоон сая хүн ажилласан байна.

Мөн нас барсан хүмүүсээс гадна халуун бүгчим орчинд цаг наргүй ажилласнаас болж 2,000 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос нас барсан ажилтан тус бүрийн ар гэрийнхэнд 2,500 ам.доллар буюу нэг жилийн цалингийн доод хэмжээтэй тэнцэх нөхөн олговор олгохоор болсон байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж