Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг жуулчдад зориулан нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг жуулчдад зориулан нээнэ

Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг жуулчдад зориулан нээнэ

БНСУ-ын тал БНАСАУ-тай залгаа орших Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг энэ долоо хоногоос жуулчдад зориулан нээхээр болжээ. Энэ талаар БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

Жуулчид олноор зорин очдог энэхүү бүсийг 2018 оны аравдугаар сард хаасан билээ. Өмнөд болон Хойд Солонгос улсууд цэргийн хурцадмал байдлыг намжаах тохиролцоонд хүрсэн. Үүнтэй холбогдуулан Хамтын аюулгүй бүсэд минагүйжүүлэх ажил явуулж, харуул хамгаалалтын 20 байрыг буулгажээ.

Хоёр тал харилцан тохиролцож, ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 09.00-17.00 цаг хүртэл тус бүсэд жуулчид нэвтрүүлэхээр болсон байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “Хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалтын ойг тохиолдуулан тавдугаар сарын 1-нээс эхлэн Хамтын аюулгүй байдлын бүсийн өмнөд хэсгийг нээж байна" хэмээн дурджээ.

Аяллын шинэ хөтөлбөрийн дагуу жуулчид Панмүнжомд байрладаг түүхэн газруудыг үзэж сонирхохын зэрэгцээ хоёр Солонгосын удирдагчдын өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд хамтран суулгасан модыг харах боломжтой юм байна.

Аялалд хамрагдах хүсэлтэй Өмнөд Солонгосын иргэд Үндэсний Тагнуулын Албаны вэбсайтад зочилж мэдээлэл авч болох бол гадаадын иргэд жуулчлалын агентлагуудын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой ажээ.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж