С вирусын эсрэг эмийг зургадугаар сараас борлуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

С вирусын эсрэг эмийг зургадугаар сараас борлуулж магадгүй

АНУ-ын Gilead Sciences компанийн элэгний С вирусыг үр дүнтэй эмчилдэг Harvoni  эмийг Монголд 90 хувийн хөнгөлттэй үнээр оруулж ирэхээр болсон. Энэ эмийг авах хүсэлтэй иргэд дүүрэг, өрхийн эмнэлэг  дээрээ бүртгүүлээд удаж байна.  Гэвч одоо болтол эм худалдаанд гараагүй байгаа.  Эрүүл мэнд, Спортын яамны мэдээлснээр ирэх зургадугаар сард Gilead Sciences компанийн төлөөлөгчид Монголд ирж, үнийн хөнгөлөлтийн талаар дахин хэлэлцэхээр болжээ.

Мөн Harvoni эмийг борлуулах, тараах тухай журмыг тус яамнаас томилогдсон ажлын хэсэг боловсруулж, баталгаат чанарыг нь нягталж байгаа аж. Үүний дараа салбарын сайдынх нь тушаал батлагдаж байж эм худалдаалж эхэлнэ.  

Д.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж