Эдвард Сноуден ба түүний нөхөд

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Эдвард Сноуден ба түүний нөхөд

Хоёрдогч түүхий эдийг ашиглахдаа чамгүй нэр алдартай хятад дизайнч, зураач Ай Вэйвэй энэ удаа, LEGO тоглоомыг ашиглан өөрийн ер бусын бас нэг бүтээлээ хийлээ. Ай Вэйвэй болсон хойно тэргүүлэх арт төслөө хийлгүй яахав. Дээр нь олон нийтийн анхаарлыг  татаж чадлаа. Хятадын орчин үеийн тэргүүн зураач LEGO шоонуудаа АНУ-ын улс төрийн хоригдлууд, улс төрийн мөрдлөгө хавчлагад орсон хүмүүсийн хөргөөр бүтээжээ. Тэдний тоонд Тагнуулын төв газрын ажилтан асан техникийн мэргэжилтэн Эдуард Сноуден багтжээ.

Зохион бүтээгчээр ер бусын хөргүүдийг бүтээхэд  1.2 сая LEGO шоо хэрэглэсэн байна. Улс төрийн хоригдлуудын 176 хөрөг хийсэн ба харин энэ үйлдлээр Ай Вэйвэй юу хэлэх гэсэн нь тодорхойгүй. Зохиогч өөрөө ямар нэгэн тайлбар хийхээс татгалзлаа.

Сүүлийн арван жилд АНУ-ын улс төрийн хоригдлуудын тухай мэдээлэл хэвлэлээр бишгүй гарч ирсэн. Тэдний зарим нь АНУ-д биш түүний ивээл дэх гадаад орнуудын тухайлбал, Иракийн шорон гянданд хоригдож байна.  Тэр нь хоригдлуудыг Америкийн шоронгоос хатуу чанд хориход тустай бөгөөд эдгээр хоригдлууд нь террорист гэсэн ангилалд багтдаг.

LEGO  тоглоомыг  хөрөгт ашиглах санаа нь шинэлэг зүйл биш. Алдартай зохион бүтээгч өөрөө ер бусын бүтээмж, инсталляи бүтээх боломжоор  дүүрэн гэж болно. Үүнийг Ай Вэйвэй дахин харууллаа.

Ай Вэйвэй (艾未未) 1957 оны наймдугаар сайн 28-нд Хятадын Бээжин хотод төржээ. Хятадын орчин үеийн зураач бөгөөд уран барилгач, шүүмжлэгч, "China Art Archive & Warehouse»-ийг үндэслэгч.  Урлагийн нөлөө бүхий "ArtReview» сэтгүүлийн 2011 оны "Арт-ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс» чансааг Ай Вэйвэй тэргүүлжээ. "Time» сэтгүүлийн тодруулснаар тэр дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн 24 дүгээрт бичигдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж