”Голомт”-ын шилдэг 20 харилцагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

”Голомт”-ын шилдэг 20 харилцагч тодорлоо


Монгол Улсын анхны карт гаргагч  Голомт банк  өнгөрөгч нэгдүгээр сард China UnionPay юаний картыг Монголд төдийгүй олон улсын зах зээлд анхлан нэвтрүүлсэн бөгөөд юаний карт эзэмшигчдийнхээ дунд 5-р сарын 31-нээс эхлэн  урамшуулалт аян зарлаж, эхний  шилдэг 20 харилцагчаа өчигдөр тодрууллаа.

Төлбөр тооцоогоо юаниар хийдэг хэн бүхний төгс сонголт болсон Голомт UnionPay карт эзэмшигчдийн дунд зарласан урамшуулалт аян ирэх  10-р сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд  Голомт банкныхан сар бүр юаний картаараа хамгийн их гүйлгээ хийсэн 20 харилцагчаа тодруулж банкныхаа нэрийн бэлгийг  гардуулах бөгөөд өчигдөр эхний шилдэг 20 харилцагч тодорлоо.

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 50 орчим хувь нь БНХАУ-тай хийгдэж буй энэ үед манай бизнес эрхлэгчид, оюутан залуус, БНХАУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын хувьд бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлж, хэтэвчиндээ юань бус карт хийж, Голомт UnionPay Юаний картаараа БНХАУ-ын  2,3 сая худалдаа үйлчилгээний байгууллага, 200 мянган АТМ , дэлхийн 630 мянган худалдаа үйлчилгээний байгууллага, 690 мянган АТМ-ээр үйлчлүүлж төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой болсон юм.

Ийнхүү 10-р сарын 31 хүртэл Голомт UnionPay юаний карт эзэмшигч шилдэг 20 харилцагч сар бүр тодорсоор байх бөгөөд шилдэгийн шилдэг 2 карт эзэмшигч дэлхийн хөгжил дэвшлийн толь болсон Шанхай экспод зочлох эрхээр шагнуулах юм.

Хэрвээ та Голомт UnionPay юаний карт эзэмшигч болохыг хүсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбар тооцооны төвд хандаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж