“Бид эрин зууны эзэд” сэдэвт мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

“Бид эрин зууны эзэд” сэдэвт мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

“Бид эрин зууны эзэд” сэдэвт мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгч, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн Газрын тэргүүн, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн Ц.Байгалмаагийн санаачлан хэрэгжүүлж буй “Мэргэжил Бүхэн Сайхан” аяны хүрээн дэх 3 дахь үйл ажиллагаа болох “Бид Эрин Зууны Эзэд” арга хэмжээг Хан-Уул дүүргийн 52, 115-р сургуулийн төгсөх ангийн нийт сурагчдад зориулан Хан-Уул дүүргийн Соёлын Ордонд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь төгсөх ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс эрэлт ихтэй орчин үеийн инженерчлэл, технологийг танилцуулах, гадаадад суралцах, өөрийгөө хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд сурагчид цаашдын зорилго, зорилтоо тодорхойлоход хувь нэмэр оруулахуйц үнэ цэнэтэй арга хэмжээ болон өнгөрсөн юм.

ЯҮТХТГ-ын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн Ц. Байгалмаа – “Миний мэргэжил анагаахын инженерчлэл” илтгэл

Акаши Технологийн коллеж, Мэдээлэл холбооны бакалавр, магистр, ККТТ компанийн үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан захирал Б.Чулуунсүх- “Сонголтууд” илтгэл

New York University, Токиогийн Технологийн Институтын Хачинохэ Коосэн төгсөгч О.Манал “Боломжийг ашиглах нь” илтгэл

Тус тус танилцуулж өөрсдийн мэдлэг мэдээллээ сурагчидтай хуваалцан, үнэтэй зөвлөгөөг өглөө.

Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Ш. Мөнхбаяр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн арга хэмжээний үеэр "Монголын Бүтээлч Ирээдүй" ТББ-ын дараагийн төлөвлөгдсөн үйл ажиллагаа болох "LEAN IN KHAN-UUL"-н талаар мэдээллийг сурагчдад хүргэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж