“Oceаn partners” компани Монголын улстөрчидтэй гүн хэлхээтэй юм байна | News.MN

“Oceаn partners” компани Монголын улстөрчидтэй гүн хэлхээтэй юм байна

“Oceаn partners” компани Монголын улстөрчидтэй гүн хэлхээтэй юм байна

“Oceаn partners” компани Монголын улстөрчидтэй гүн хэлхээтэй юм байна

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр  /2019.04.29/ хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тодруулбал,  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцсэнээс гадна "Эрдэнэт" үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намын зөвлөлдөө танилцуулжээ. Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах  Түр хороонд АН-ын зөвлөлөөс  хүргүүлэх санал дүгнэлтийн талаар тус тус  хэлэлцсэн байна.

 АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:  1998 оноос хойш "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалаар бизнес хийсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн  Зэсийн баяжмал дээр 1998 оноос хойш ил, далд бизнес хийж ирсэн бүлэглэлийн асуудал, мөн Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳнтэй холбогдуулан Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг "Эрдэнэт"үйлдвэрт ажиллаж хэд хэдэн зүйлсийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж  үзсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар болон УЕП-т албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн.  Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан нь хууль зөрчсөн эсэхийг зайлшгүй шалгах нөхцөл байдал үүссэн.

Хоёрдугаарт, "Эрдэнэт" үйлдвэр Стандарт банкны түр дансуудаар хувийн компани их хэмжээний мөнгөн гүйлгээг олон жилийн турш хийж ашигласан.  Мөн борлуулалтын зуучлалын компаниуд зэсийн борлуулалтын орлогоос хийсэн мөнгө, хөрөнгөө өөр бусад дансаар дамжсан байж болох өндөр магадлалтай санхүүгийн луйврын сүлжээг зайлшгүй тогтоох шаардлага үүсч байгаа. "Эрдэнэт" бол улсын үйлдвэр мөн ард түмний өмч. Ард түмний нэрийн дор 1998 оноос хойш "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмал дээр хийсэн бизнес үйлдвэрт өнөөдөр бодит хохирол учруулсан. Энэ бүхнийг зайлшгүй шалгах ёстой. Ялангуяа "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалын борлуулалтын асуудлыг ил тод болгохыг шаардаж байна. Нийт хохирлын дүн 143 тэрбум төгрөг болсон. Үүнийг буруутай эздээр нь нэн яаралтай төлүүлж улсын хохиролгүй болгох ёстой. Эрх баригч нам "Эрдэнэт" үйлдвэрийн асуудалд дуугай байгаад гайхаж байна. Энэ үйлдвэрийг бүхэлд нь ярих ёстой.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: "Oceаn partners” компани дахин таван жил хамгийн бага үнээр зэсийн баяжмал борлуулна

Манай зөвлөлөөс  ажлын хэсэг байгуулагдаж, "Эрдэнэт" үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг хянаж үзлээ. “Oceаn partners” компани анх Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байсан. Энэ компани 1998 оноос хойш нийтдээ 21 жилийн турш "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг борлуулж байсан. Энэ компани анхнаасаа санхүүгийн луйварт хамжигчаар оролцсон. Трейдер компани атлаа олон улсад явагддаг өрийн зуучлалд оролцсон. Сая тѳлѳлт хийхэд дарин оролцлоо. Эндээс тэд Стандарт банкаар халхавч хийж, мѳнгѳ угаасан гэж харагдаж байна. Тус компани 1998 оноос хойш нийтдээ 2.3 сая тонн зэсийн баяжмал борлуулж  өнөөдрийн ханшаар 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг гаргасан гэсэн үг. Энэ компани Монголын улстөрчидтэй гүн хэлхэлдсэн ийм компани. Энэ компани дахин таван жил хамгийн бага үнээр зэсийн баяжмал борлуулна гэдэг амлалтыг тодорхой хүрээний албан тушаалтнаас авч байж энэ төлбөрт оролцсон нь тодорхой” гэв.

Түүнчлэн АН-ын зөвлөл  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг  26 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн татвар нэмсэн, инфляц өссөн, иргэдийн амьдрал дордож, ажлын байр хумигдсан зэрэг мөрийн хөтөлбөрийнхөө  эсрэгээрээ явсан гэж тэд тодотголоо.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-29 59.153.115.72

Улс орныг 90-ээд оноос эхлэн өнөөг хүртэл сүйрэлд оруулсан, хоосолж луйвардсан дээрэмчид ийм юм ярих эрх байхгүй. Одоо албан бусаар зөвлөл гэгчийг байгуулчихаад юу хуцна вэ. Эдэнд хариуцлага тооцдог ааван хүү Монголд алга вм байна.УИХ-ЫГ 2 ТАНХИМТАЙ БОЛГОХГҮЙ БОЛ ЭНЭ ДАВРАГЧИД ЦӨЛМӨСӨН ХЭВЭЭР ҮЛДЭНЭ

Avatar

Zochin 2019-04-29 64.119.17.231

Temee geheer yamaa gedeg nuhduud bh uma.Komicct orood ajillasan tailangaa yarihaar urdaas shal tes uur teneg um bichihiin.

Avatar

зочин 2019-04-29 66.181.161.92

жидүү идчээд ичихгүй суугаад байх юм ямар ч совесть алга

Avatar

зочин 2019-04-29 202.179.25.34

өөрсдөө юм хийж бүтээсэн юм шиг ярих юм.

Avatar

Зочин 2019-04-29 182.160.34.244

ТАНАЙ ТАРВАГА ЖАСТИН КАПЛА РИО ТИНТОТОЙ ХАМ ХЭРЭГТНҮҮД ЮМ.

Avatar

зочин 2019-04-29 202.9.42.249

Наад компаний чинь төлөөний хүн нь Нямдорж юм биш үү ? .

Avatar

Zochin 2019-04-29 66.181.190.60

Unen!

Avatar

Иргэн 2019-04-29 103.26.195.102

Энэ коипани Дорлигжав Нямдорж хоёртой холбоотой гэж сонсож байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж