“АШУҮИС-ийн захирлыг томилох шүүхийн шийдвэр ирээгүй байна”

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

“АШУҮИС-ийн захирлыг томилох шүүхийн шийдвэр ирээгүй байна”

“АШУҮИС-ийн захирлыг томилох шүүхийн шийдвэр ирээгүй байна”

Жилийн өмнө буюу 2018 оны долдугаар сард АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, тус сургуулийн захирлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалыг Г.Батбаатар хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан нь түүний талд гарсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Энэ талаар бид БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Наранзулаас тодруулсан юм.  Тэрбээр “Боловсролын тухай хуулийн 28.1.12 дугаар зүйлд зааснаар төрийн өмчийн их дээд сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх нь салбарын сайдад байдаг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын томилгоотой холбоотой асуудал шүүхийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Одоогоор шүүхийн шийдвэр хэрхэн гарсан тухай албан бичиг салбар яаманд ирээгүй байна. Энэ асуудлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

 

А.СҮРЭН

 

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж