“Эрдэнэс Тавантолгой” –н ТУЗ-д хариуцлага тооцохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” –н ТУЗ-д хариуцлага тооцохыг шаардав

“Эрдэнэс Тавантолгой” –н ТУЗ-д хариуцлага тооцохыг шаардав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн бүрэн бүрэлдэхүүнд хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтааж, ногдол ашиг хуваарилах үүрэг даалгаврыг өгсөн ч биелүүлээгүй, ногдол ашгийг үндэслэлгүйгээр бууруулсан. Санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ гарган, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах ёстой байсан ч танилцуулаагүй гэж үзэж байна.

Мөн ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлж, 84 төгрөг болгохыг шаардлаа.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталж, нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1,072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26,800 төгрөг. Брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17,000 төгрөг ногдож байгаа аж.

Тиймээс энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг өгөхийг шаардаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж