Өвөрхангайнхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ | News.MN

Өвөрхангайнхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангайнхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангайнхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн санал санаачлагаар Өвөрхангай аймгаас төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нарын удирдлага, эрхэм хүндэт генералууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярын өдрүүд өнгөрөгч долоо хоногт тохиолоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй.

Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэлээ.Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг нь Монгол Улсын нийт генералуудын дотор тус аймгийн генералууд аргагүй жинтэй байр суурь эзлэж байгаа нь харагдаж байгаа юм. Тодруулбал дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсан ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тасралтгүй 12 жил хашсан байдаг нь үүний нэгэн тод илрэл юм.

Өврийн сайхан хангай нутгаас дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав, нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ. Сант Сумын харьяат, дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн засаг дарга Г.Ганболд нарын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа.  Генералууддаа болон тэдний ар талын албыг цэргийн хүний л нэгэн адил дааж, гэр бүл үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж ирсэн гэргий нарт нь мөн баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Нутгийн генералууддаа ийнхүү өнгөрсөн жилээс эхлэн хүндэтгэл үзүүлэх болсонн нь орон нутагт батлан хамгаалах салбарын  бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж,  иргэн цэргийн харилцааг өргөжүүлсэн томоохон ажлын нэг  болж байгааг нутгийн удирдлага онцолсон.

Өвөрхангай аймгаас төрсөн эдгээр генералуудаа ирэх онд нутагт нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болсоноо нутгийн удирдлага албан ёсоор илэрхийлж байлаа. Энэ үеэр мөн Өвөрхангай аймгийн унаган харьяат Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаа болон, Зэвсэгт хүчний анги байгууллагын захирагчийн албыг хашиж буй хурандаа цолтнууд хүрэлцэн ирж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад мэдлэг оюунаа зориулан хүчин зүтгэж ирсэн болоод өдгөө үүргээ биелүүлэн яваа та бүхнийхээ үйл хэргийг Монголын ард түмэн, ирээдүй хойч үеийн хүүхэд залуус тань мартах учиргүй ээ.

Б.Сарнай

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ямбий 2019-04-29 64.119.25.48

БАГААГИЙН ҮЕИЙН ГЕНЕРАЛУУД Ч ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-29 64.119.25.48

ЗАВХАНы ГЕНЕРАЛУУДЫГ БОДВОЛ АРАЙ ЦЭВЭР ЮМ УУ ДАА

Avatar

Зочин 2019-04-29 203.91.118.180

Мундаг л хүмүүс шүү дээ харин ч арын хаалгаар болсон генералгүй нэр цэвэр аймаг шүү

Avatar

Зочин 2019-04-29 43.243.161.23

songuuli oirtjee hoorhii JDV-chin Sodbaatar shaaj yavna hahaha

Avatar

ugly 2019-04-29 202.131.233.50

Hodoonii ORKuudaa gej….

Avatar

soilorol bas 2019-04-29 119.40.97.6

ingeed soliortsgood bdgiin durakuud chin, ter nutag nuga hend yamar hamaa bnaa, neeh lag army tai ch yum shig, uher mongolchuud

Avatar

Зочин 2019-04-29 103.26.194.166

АРААС НЬ ЗАЛГААД ГЕНЕРАЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ ХУРАНДАА НАР БАС БАЙНА АА БАЙНА. П.БАТЖАРГАЛ ОХУ-ЫН ЖАНЖИН ШТАБЫН АКАДЕМИЙГ ОНЦ ДҮҮРГЭЖ ИРСЭН ДЭЭ. УДАХГҮЙ АЛТАН МӨРДЭС ЗҮҮХ БИЗЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж