Британичууд “Исламын улс”-т нэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Британичууд “Исламын улс”-т нэгджээ

Фото: AP Photo/ Matt Dunham

 

“Исламын улс” гэх террорист байгууллагын эгнээнд  элссэн британи иргэдийн тоо 700 гаруйд хүрч, тэдний тал орчим хувь нь Их Британид эргэн ирцгээсэн гэж Лондоны цагдаагийн газрын орлогч дарга Марк Роули  пүрэв гаригт мэдэгджээ. Өмнө нь 600 хүн гэсэн тоо яригдаж байв. “Исламын улс” бүлэглэлд сүүлийн үед 80 гаруй орны иргэд нэгдээд байна.

 

"Одоо 700 гаруй терроризмын сэжигтнүүд  байгаа  нь Сирид очсон байх магадлалтай…  Онцын аюултай байж болох 350 орчим хүн эргэн ирсэн  болов уу " гэж Роули хэлсэн байлаа. Түүний хэлснээр, Англи, Уэльс, Шотландад  террорын сэжигтнээр баривчлагчдын тоо сүүлийн гурван жилийн дотор байнга өссөөр  ирсэн бөгөөд  өнгөрсөн онд 338 хүн баривчлагдсан байна. Тэдний тал орчим хувь нь Сиритэй холбоотойг Роули хэлжээ. Одоо Британийн цагдаа нар өдөрт нэг хүнийг баривчилж байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж