Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан амиа алджээ | News.MN

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан амиа алджээ

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан амиа алджээ

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан амиа алджээ

Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тэрээр “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон тухайгаа ярьсан байна. Удалгүй амнаас нь хөөс гарч, байдал өөрөөр эргэснийг мэдээд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч залуу амьсгал хураасан байжээ.

Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соарес маш эрүүл чийрэг нэгэн байсан ба элдэв хорт зуршлаас хол хүн байсан гэнэ. Соарес ийнхүү санамсаргүйгээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө дээрх загварын шоунд оролцох гэж буй тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн байв.

Шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж:nypost.com

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
200
ХарамсалтайХарамсалтай
29
ХахаХаха
16
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-29 64.119.21.55

Энэ загвар гэдэг юм бүр утгаа алдлаа, энгийн хүн өмсөхөөргүй, зөвхөн өөрсдийгөө зугаацуулсан хачин хачин юм хийгээд, одоо сүүлдээ тэрийг нь өмсөж байгаа улс нь ч учрыг олохоо больсон бололтой, ямар сайндаа л үдээсэндээ тээглэж унаж үхэж байв гэж

Avatar

Zochin 2019-04-29 49.0.213.41

Хачин юм болжээ, юун ч утсан чинээ нарийхан улаан амь билээ

Avatar

Зочин 2019-04-29 202.9.43.44

yamar teneguud ni ineesen emoji dardag bnaa. malnuud

Avatar

хүн үхүүлдэг хувцас 2019-04-29 49.0.212.19

эрүүл амьд явах наад захын шаардлага хангахгүй утгагүй зүйлд цагаа хий дэмий. платформоор шагайгаа гэмтээгээд л байгаа шд

Avatar

Зочин 2019-04-29 202.9.42.1

бөх хүн бүдүүн өвсөнд . . . гдг шиг

Avatar

Иргэн 2019-04-29 202.126.89.18

Ийм гутал өмсвөл ингэж үхнэ гэдгийг харуулсан үзүүлбэр боллоо.

Avatar

Зочин 2019-04-29 202.131.227.178

хөлд оруулагч дээр суугаад хөлөөрөө явж сурсан хүмүүс л ингэж нэг өвсөнд бүдэрч үхнэ.

Avatar

зочин 2019-04-29 66.181.166.134

хайран сайхан залуу модел амьдралд юу ч болж болох юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж