Зам тээврийн ослоор 12 хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 12 хүүхэд нас баржээ

Оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас баржээ. Таван хүүхэд нь нийслэлд бол долоон хүүхэд нь хөдөө орон нутагт ослын улмаас амь насаа алдсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь ихэвчлэн ээж, аав, харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирогч болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тухайлбал хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог гэдгийг цагдаа нар анхааруулж байна.Учир нь эцэг эхчүүд, хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, машины цонхоор толгой, гарыг нь гаргаж явж байгаа нь хүүхдээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл гэдгийг Замын цагдаагийн газраас тодотголоо. Мөн хүүхэд багачууд явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Иймд та хүүхдээ хайрладаг л бол тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхдээ арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгаж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, өөрөө замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг сануулъя.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж