АН, МАН-ын таван ялгаа | News.MN

АН, МАН-ын таван ялгаа

АН, МАН-ын таван ялгаа

Улсын Дээд шүүхийн улс төрийн намуудын бүртгэлд хамгийн сүүлд Гэр хорооллын хөгжлийн нам 31 дэхээр  бүртгүүлсэн бөгөөд Монголын улс төрд гол тоглогчид нь яах аргагүй Ардчилсан нам болон Монгол ардын нам. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд аль аль нь туг ч барьж, тугал ч хариулж яваа.

Нэг нь 2021 онд 100 жилээ, нөгөө нь 2020 онд 30 жилээ тэмдэглэнэ. Нэг нь УИХ-д 64 суудалтай үнэмлэхүй олонх, нэмээд нөгөө намаас нь нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй бол нөгөө нь 9 суудалтай байснаа хоёр гишүүнээ эрх баригчдад “алдаж”, өдгөө зөвлөлийн хэмжээнд хүрсэн. Нэг нь ардчиллыг, нөгөө нь ард түмнийг "автор"-оо болгосон улаан ба цэнхрүүдийн ялгарал нь өнөөдрийн хувьд юу вэ! Энэ асуудалд хариулахын тулд энгийн ялгарлуудыг тоочьё.

УИХ-ын сонгуулийн дараагаас ялсан МАН-д болон ялагдсан АН-д шинэчлэлт өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн өрнөсөн. Ардчилсан нам бүх гишүүдийн оролцоотойгоор намын дарга, удирдлагаа сонгодог, фракцийн зөрчлөөс ангид байхаа зарласан бол МАН-ын фракцын зөрчил нь Монголын төрийг хоёр хуваасан.

Үндсэндээ Ардчилсан нам бодлогын болохыг чармайж буй бол МАН даргын нам болж өөрчлөгдөж буй. МАН, АН-д өрнөсөн үзэл бодол болон хүндийн хүчний хуваарилалт дахь нэг дэх  ялгаа нь энэ.

Өмнө нь МАН, АН-д улаан цэнхэр өнгөнөөс өөрөөр ялгарал үгүй байсан бол өнөөдөр үзэл бодол, үзэл баримтлалын асар их ялгаа ажиглагдах болжээ.

Өөрөөр хэлбэл, МАН-ын сүүлийн үеийн байр байдал, АН-ын бодлогыг харьцуулж харах юм бол үнэмлэхүй олонх өөрсдөдөө хэт эрдсэн, бардсан улс төр хийх болсон бол сөрөг хүчин эсрэгээрээ соёл харуулсан хандлага илэрхийлэх болсон байна. Үүний  хамгийн сүүлийн жишээ бол НИТХ дэх АН-ын бүлгээс явуулсан цэцэгтэй акц.

Туулын бургасыг хядсан хотын даргын эсрэг цэцэгтэй эсэргүүцэл илэрхийлсэн АН-ын акц топ харагдаж, С.Амарсайхан даргын гудамжинд боов идсэн шигээ пи-ар поп байсан. Асуудалд хандах АН, МАН-ын хоёр дахь ялгарал энэ.

Өнгөрсөн өвөл эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсаал хийж, Монголын парламентын үйл ажиллагааг бүтэн 40 хоног гацаасан. Тэр үед АН-ынхан  Монголын төр ажлаа хийхийг, эрх баригчид М.Энхболдыг огцруулахыг  шаардсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, тэгш хүртээмжтэйгээр ЖДҮХС-г хувааж идсэн МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохыг АН одоо ч сануулж буй бол МАН авсан ЖДҮ-тэйгээ холиод идчихсэн. Үйл явдалд хандах АН, МАН-ын үзэл баримтлалын гурав дахь ялгаа энэ.

 Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо өчигдөр хуралдуулж, зургадугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоо зарласан. Харин МАН-ынхан ажлын эхний өдөр буюу өнөөдөр /2019.04.29/ намынхаа Бага хурлыг хуралдуулахаар болсон. Ажлын өдөр намын хурлаа хийж, төрийн ажлын хоёрт тавьдаг нь МАН-ын хувьд ганц удаагийн тохиолдол биш. Намын ажлыг төрийн ажлаас, намын хэрүүлээ улсын бодлогоос, хувийн эрх ашгаа, нийтийн эрх ашгаас МАН-ынхан үргэлж дээгүүрт, нэгд тавьж ирсэн. Үүний ойрхны жишээ гэхэд баримт нотолгоотойгоо илэрсэн ЖДҮ, бас дээр нь хотын даргын төрсөн дүүгийнх нь хядсан бургас. Ажилдаа хандах МАН, АН-ын дөрөв дэх ялгаа энэ.

Үнэмлэхүй олонхидоо эрдэж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийсэн МАН өнөөдөр хууль, шүүхийг гартаа аваад байгаа. Ардчилсан намынхан Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт хийснийг эсэргүүцсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын үнэмлэхүй олонх /үнэмлэхүй олонхийн олонх нь ЖДҮчид/ хийх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Харин МАН-ын үнэмлэхүй олонх энэ хаврын чуулганаар эцэг хуульд өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг намын даргаасаа авсан.

МАН-ын үед ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй учраас мах, шатахууны үнэ хөөсөрч, инфляци эрчимждэг бол АН-ын үед эдийн засгийн гол бодлого, шийдвэрүүд гардаг. АН, МАН-ын бодлогын тав дахь ялгаа энэ.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэр төр 2019-04-29 49.0.147.37

эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсаал хийж гэнээ тэд МАНАН маф эсрэг бүх ард түмэн босон үнэн юм бүү гуйвуул б**с долооч нар

Avatar

minii sudalsanaar 2019-04-29 202.55.191.194

Ardchilsan Nam erh barih jiluuded Mongol uls dandaa elgeeree hevtej taardag , tuuhee haraarai

Avatar

Тэгээд ярих уу 2019-04-29 124.158.109.140

Улсын санд нэг нь валют үлдээдэг, нөгөө нь засаг аваад тэрийг нь үгүй хийдэг гээд олон ялгааг гаргаж болно шүү, тэгээд цааш нь ярих уу?

Avatar

зочин 2019-04-29 202.9.42.249

Манай намууд , фашист , коммунист намуудын л хуулбарууд шдэ ….Удирдагчидынхаа хүслийг гүйцэлдүүлдэг дайчин отрядууд л гэсэн үг л дэ.

Avatar

Би БИ 2019-04-29 93.91.80.6

Энд сэтгэгдэл бичиж байгаа уншаад бичих юм ч алга. Арайч дээ бид ийм оюун санааны доройтолдол орчихсон юм уу. Эсвэл…….

Avatar

Зочин 2019-04-29 202.21.108.115

AH buteej MAH hulgailah yum daa

Avatar

Зочин 2019-04-29 185.178.49.114

Ардчилсан нам ХХБ -н улс төрийн хэлтэс болсон гэдгийг бич. Улс төрийн хэлтэс болсноосоо болж 9 суудал авж сүйрлийн ялагдал хүлээсэн гэдгийг бич. Газрын наймаа,Лицензийн наймаа,тендерийн булхай, шахааны бизнес,авилгалын мөнгөөр хөлжсөн хулгайч нарын 60%-70% МАН-д харъяалагддаг гэдгийг бич. 2017 оны сонгуулд land lord -оосоо болж МАН 3-р орж шившиглэгдсэн гэдгийг бич.

Avatar

Зочин 2019-04-29 66.181.191.237

Хатуухан хэлье. Хэрвээ 2020 он хүртэл ЖДҮчингүүдээ арга хэмжээ авч огцруулахгүй юм бол МАН-г дахин төрд гаргаж болохгүй гэж би хажуу ойрын бүх хүндээ хэлж захина. Холын нөхөддөө утсаар, мессэжээр бүү дэмжээрэй гэж ятгана. Яадаг юм. Бидний боломжийг хулгайлсан нэг тэнэг хүүхэн УИХ-ын Оюунчимэг ч билүү ЖДҮ бол ариун үйлс маягийн бичигтэй цаас үзүүлж биднийг доромжилсон. Хүрэлсүх өөрөө ЖДҮ чин. Оюун-Эрдэнэ ЖДҮ чин, бүгд адилхан хулгайчууд

Avatar

Зочин 2019-04-29 124.158.109.140

Бусдын сонгох эрхэнд бүдүүлгээр халдах нь байна шүү дээ. Ардчилсан зарчимд бүр таарахгүй

Avatar

Зочин 2019-04-29 66.181.178.224

АНамын дарга нь а******н хулгайч, Миеээгийн улаан хамгаалагч гэж бичээч

Avatar

зочин 2019-04-29 66.181.181.206

уул нь анх шал өөр ман д саналаа өгсөн м энхболд гэдэг даргатай өгсөн амлалтанд нь санал өгсөн болхоос сүхчин бүлэгт санал өгөөгүй ш дээ

Avatar

Иргэн 2019-04-29 66.181.161.67

Ман сөнөсөн цагт монгол сая нэг өөдөө гарна гэдгийг ясандаа хүртэл ойлгож байгаа

Avatar

Norob 2019-04-29 202.70.44.116

Миний хайртай АН нам аль эрт талийгаач болсон шүү дээ. Хайран нам… Хажууд нь МАН нам нь хамаагүй ардчилсан юм.

Avatar

Зочин 2019-04-29 202.21.108.146

АН эрх барьж байсан бол Эрдэнэтийн 49 хувийг ХХБанкинд өгчихөөд,өшөө цааш нь олигархууд улам хүчирхэгжээд явах байсан. Эдийн засаг уналтанд орох байсан. МАН бол сайн байна.

Avatar

mgl 2019-04-29 202.9.43.20

Herev Hurelsukh namaa ceverlej MANAN-giin 27 gishuun, tednii gar huliig huuhgui bol MAN-d bd mun sanalaa uguhgui.

Avatar

mgl 2019-04-29 202.9.43.20

AN ulsad mash tom tarilaa. Lideruud ni dandaa oligarhuud. Ene namiig tatan buulgaval taarna.

Avatar

Nam bus 2019-04-29 64.119.18.77

AN iig l dahij turiin tolgoid b** garga.Jinhene hulgaichuud guuren avilgachid shuu.

Avatar

Иргэн 2019-04-29 64.119.18.245

Ккк ямар чялгаагүй Мафийн систем Монгол *хосгүй.*толгой аль алин дээр.нь бий дээр нь шунал амиа хичээсэн эрчаагүй нийгмшээгүй мал шиг эмьдралын дадал бид бүгдэд бий

Avatar

Иргэн 2019-04-29 43.242.243.22

БАС МАН-ЫН ҮЕД ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАР, ГАЗРЫН ТӨЛБӨР , ТОРГУУЛЬ, ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМСЭН, НДШ-ЫГ НЭМСЭН, БАС БАС……НЭМСЭН … НЭМСЭН . Ө/Х АРД ТҮМНИЙХЭЭ КАРМААГ 3 ЖИЛ СУЙЛСАН. ОДОО ЭТТ-Н НООГДОЛ АШИГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА.

Avatar

Нүцгэн үнэн 2019-04-29 139.5.218.183

Ялгаа огт байхгүй. Ард түмний бүтээсэн баялагийг цуслагсад. Иймд УИХ- д намыг сонгохгүй байх нь зөв.

Avatar

irgen 2019-04-29 59.153.114.193

MAN d sanalaa ugsun. Odoo haramsaj baina. 3 jil oligtoi yu hiisengui, buh yum ni une guitsethee bailaa……

Avatar

Gungaa 2019-04-29 122.201.31.100

Za khantai l yum bichsen bna gekhdee ene khoer namiin aliig ch songokhgui shuu ard tumen minee

Avatar

Зочин 2019-04-29 66.181.169.110

АН өр тавьдаг МАН өрийг нь дардаг дахиад АН ялдаг өр тавьдаг, МАН өрий нь дардаг ийм л тогтолцоотой МОНгол улс минь

Avatar

иргэн 2019-04-29 103.26.193.187

Аль аль нь хулгайч, гэхдээ АН гарахаар эдийн засаг элгээрээ мөлхдөг.

Avatar

зочин 2019-04-29 66.181.161.92

ямар ичдэггүй хүүрнүүд вэ жидүү идчээд гүрийгээд суугаад байх юм

Avatar

МАН-д саналаа өгсөн хүн байна аа 2019-04-29 185.9.19.150

2016 онд МАН-д санал аа өгсөн юм, гэтэл одоо хийж буй үйлдэл нь ч тэр арай л хэтэрлээ, одоо наад талх, махны үнэ ээ зохицуулаач да МАНгаруудаа, ЖДҮ гэж бидний боломжийг хулгайлахаа болиоч ээ новшнууд..,

Avatar

Зочин 2019-04-29 66.181.164.239

Худал, хуурмаг дүгнэлт байна.Монголын ард түмэн МАН-ыг тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан нам гэж үздэг учраас аргаа барагдаад ирэхээр энэ намаа түшдэг. Харин АН-ыг бол өнөөгийн эрин үеийг авчрахыг түргэтгэсэн хүч гэж хүндэтгэж, боломж гарвал дэмжихийг боддог. Гэтэл МАН-ы Энхболдыг дэмжигчид тэс өөр, баяжих, хөрөнгө идэхийг хонгилоор хийж эхэлсэн ба үүнээсээ гарахыг эрмэлзэхгүй явж ирлээ. Ийм хүмүүс намд чхэрэггүй, улс эх оронд ч хэрэггүй. Нөгөө АН ард түмнийхээ хүсэл зоригийг мэддэггүй,

Avatar

Мам 2019-04-29 202.126.89.123

Монголын хөлдүү массыг хошгоруулах тарвага эсвэл улсын тал сонгочдын\n утаатбаатар гэдэг нам байгуулнаа.

Avatar

Зочин 2019-04-29 202.126.89.63

Хүний өмч хөрөнгө эрх чөлөөнд халддаг худал эх оронч дүр эсгэж коммунизмыг мөрөөддөг бэлтгэгдсэн боловсон хүчин нь дууссан

Avatar

зочин 2019-04-29 43.242.242.13

Туйлын үнэн дүн шинжилгээ хийжээ. Бас нэг ялгаа нь дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг эрмэлздэггүй, бүр мөрийн хөтөлбөрөөсөө эрс эсрэг бодлого хэрэгжүүлсэн нь 6 дахь ялгарал.

Avatar

Ахмад настан 2019-04-29 103.229.122.26

2020 онд одоогийн МАН улс төрчид битгий сонгодойсоо гэж залбирч байна

Avatar

Зочин 2019-04-29 223.39.146.153

БИ АРДЧИЛСАН УЛААН ФЭН НЬ БАЙЛАА. ДААНЧ ОДОО ТИЙМ БИШ. АН ЯГ ШИНЭЧЛЭГДСЭН БАЙЖ ХАРАГДААЧ

Avatar

Khaipi 2019-04-29 66.181.190.60

Ene hoyor namd yamarch yalgaa baihgui! Hamgiin ih avilgachid ter avilga avah bolomjoor n hangaj suugaa ard tumen mun! Archaargui amdarlaa avch yavch chadahgui ger bulee ur huuhdee tejeej chadahgui bga yaduu avilgachin songogchid! 20, 50 myangan tugrug avch turee hudaldaj suugaa Mongolchuud!

Avatar

фцуж 2019-04-29 45.51.187.42

Ялгаа байхгүй яг адилхан таар шуудайнууд

Avatar

Уншигч 2019-04-29 202.9.43.156

МАНд итгэх итгэл даанч алгадаа

Avatar

АН алга бол 2019-04-29 66.181.161.61

АН нам чинь эрхэм дарга э нараасаа болоод ирэх сонгулиар газрын хѳрснѳѳс арчигдах гээд байхад юу хѳѳрнѳв.Э.нүүдийн захиалга уу хаха

Avatar

Зочин 2019-04-29 66.181.161.61

АН нам чинь эрхэм дарга э нараасаа болоод ирэх сонгулиар газрын хѳрснѳѳс арчигдах гээд байхад юу хѳѳрнѳв.Э.нүүдийн захиалга уу хаха

Avatar

Зочин 2019-04-29 202.131.227.178

2 хэрээ харыгаа гайхав. чи яасан хар юм бэ? чи ямар пад хар юм бэ? чи ямар падын пад хар юм бэ?

Avatar

Ард 2019-04-29 202.72.245.122

АН бах Эрдэнээтэйгээ байсан цагт МАН АН хоёрт ямар ч ялгаа гарахгүй

Avatar

Зочин 2019-04-29 119.40.98.162

ogt yalgaagui 2iig yun ih ih yalgaj uzeev dee

Avatar

Зочин 2019-04-29 202.179.31.62

Захиалгаар бичдэг нөхөр дөө.30-хан жилийн түүхтэй АН нь хэн байсан гэдгээ ард түмэнд мэдэрүүлсэн. Товчхондоо ямар ч ирээдүйгүй, шуналтангуудын нам болсон доо хөөрхий.

Avatar

СҮРЭН 2019-04-29 66.181.168.200

ЯАЖ Ч ХАЙЦААЛААД, БУДАЖ ШУНХДААД ТОГОС ШИГ ГОЁЖ, ХӨХӨӨ ШИГ ДОНГОГДООД НЭМЭРГҮЙ БОЛСОН ТО ЕСТЬ АН МААНЬ ЭМЧИЛГЭЭГҮЙ БОЛСОН ДОГ ШҮҮ.

Avatar

Сэтгүүлч 2019-04-29 43.228.131.110

ИАНгарууд ажил хийж сураагүй эргүү нарууд. Харин АН бол алдсан ч оносон ажил хйидэг нам.

Avatar

СҮРЭН 2019-04-29 66.181.168.200

Б.БАТ Ч ЁСТОЙ Л УНГАС АЛДАХ ГЭДЭГ БОЛОВ ОО ХӨӨРХИЙ.

Avatar

Зочин 2019-04-29 124.158.109.140

Унхиагүй ноёнд ухаангүй албат гэгчээр бичүүлэх хүнээ мөн олжээ, Ухаан, сэхээ данч алга даа энэ бичээчид…

Avatar

иргэн 2019-04-29 202.21.113.146

АН -ыг яасан их дөвийлгөөв … Тордсон ч тордлого авахаа наад нам чинь өнгөрсөн шүү дээ …

Avatar

Зочин 2019-04-29 202.131.228.20

Ямар ч ялгаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж