Орон сууц, СӨХ-тэй холбоотой гомдол хамгийн их иржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Орон сууц, СӨХ-тэй холбоотой гомдол хамгийн их иржээ

Орон сууц, СӨХ-тэй холбоотой гомдол хамгийн их иржээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) "Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь" сэдвээр өнөөдөр /2019.4.20/ мэдээлэл хийлээ.

Зам тээврийн салбараар үйлчлүүлж байгаа иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал чухлаар тавигдах болоод байгаа. Тухайлбал, 2018 онд зам тээврийн осолд 20 мянга 345 хүн өртөж, 592 нь нас баржээ. Мөн өнгөрсөн онд 200 гаруй сая хүн тус салбараар үйлчлүүлсэн байна.

Харин энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллээр авто тээврээр 41.5 сая хүн, төмөр замаар 554.5 мянган хүн, нисэх онгоцоор 300.4 мянган хүн зорчсон байна. Энэ жил тус салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад тусгайлан ажиллаж байгаа аж. Энэ хүрээн зурагт хуудас хэвлэн тус салбарын үйлчилгээний цэг бүрд байршуулж байгааг мэдээллийн эхэнд дурдав.

Зам тээврээр үйлчлүүлж буй хэрэглэгчийн эрхийг хангах чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Авто тээврийн үндэсний төв зэрэг маш олон газар ажилладаг. Тухайн байгууллагууд нь бүгд үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авах цэгтэй. Хэрэв тус байгууллагууд гомдлыг хүлээн авахгүй байвал зурагт хуудсанд байгаа дугаараар, ШӨХТГ-т хандахыг санууллаа. Ингэснээр тухайн гомдолтой холбоотой зөрчлийг байгууллагад уламжилж, арилгуулах юм байна.

ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 774 иргэн ханджээ. Үүний 141 нь гомдлын шинжтэй, 95 нь мэдээллийн байсан бол 538 нь зөвлөгөө, зөвлөмж хүссэн байна.  Харин зам тээврийн салбараар үйлчлүүлсэн иргэдийн санал, гомдол тус төвд цөөн тоогоор ирдэг байна. Тухайлбал, такс үйлчилгээ, төмөр замын үйлчилгээтэй холбоотой санал гомдол байдаг ажээ. Ирсэн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг ШӨХТГ-аас холбогдох газруудад тавьсан байна.

Түүнчлэн өнгөрсөн онд барилга орон сууц, СӨХ-тэй холбоотой гомдол 616, хүнс худалдаа үйлчилгээтэй холбоотой 513, боловсрол эрүүл мэндийн салбартай холбоотой 135, харилцаа холбоотой салбартай холбоотой 178, банк санхүү даатгалын салбартай холбоотой 122 гомдол, нефт шатахуунтай холбоотой 230, бусад салбараас 621 гомдол иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж