11665 иргэн газартай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

11665 иргэн газартай боллоо

Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж өнөөдөр дуусч 12.20 цагт цахим бүртгэлийн системийг хааж газар өмчлөх эрх авсан иргэдийг тодрууллаа. Энэ удаа нийслэлийн 11 байршилд 11665 иргэнд газар өмчлүүлэхээр зарласнаас 15 хоногийн хугацаанд 164 мянга гаруй өргөдөл цахим системд иргэд ирүүлсэн байна. Өнөөдөр цахим бүртгэлийг хааж, газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдээс автоматаар сонголт хийснээр 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.


Байршлын нэр                         Өмчлүүлэх нэгж талбарын тоо                    Хүсэлт гаргасан 

  1. Сонгинохайрхан дүүрэг, Шижирийн хөндий                496                                34011

  2. Сонгинохайрхан дүүрэг, Шижир уул                          207                                11045

  3. Баянзүрх дүүрэг, Бага улиастайн ам                        134                                30665

  4. Баянзүрх дүүрэг, Богдын давааны ам                       440                                19108

  5. Хан-Уул дүүрэг, Улаан овоот                                     153                                13294

  6. Хан-Уул дүүрэг, Улаан овоот 2                                  367                                10134

  7. Налайх дүүрэг, Нисэх хотхон                                    1936                              24164

  8. Багануур дүүрэг, Булагтай                                        980                                5195

  9. Багануур дүүрэг, Тариат булаг, 2-р хэсэг                 2080                                4136

  10. Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 2-р хэсэг         4645                               4020

  11. Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 1-р хэсэг         227                                2806


Дээрх газруудад газар өмчлөх эрхтэй болсон иргэд ирэх даваа гараг/05.18/-аас эхлэн харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн иргэд газар өмчлөх эрхтэй болсон эсэхээ нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягнаас харах боломжтой гэнэ. Мөн иргэдийн гар утсанд мессэж ирэх юм байна. Дашрамд, алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж