Баянзүрх дүүргийн МоАХ-ны 100 гаруй гишүүд намаасаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн МоАХ-ны 100 гаруй гишүүд намаасаа гарлаа

Баянзүрх дүүргийн МоАХ-ны 100 гаруй гишүүд намаасаа гарлаа

Ардчилсан намын гишүүд "МАНАН" дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдэж, намаасаа татгалзаж байгаа талаар өнөөдөр /2019.04.29/ мэдээлэл хийлээ.

АН-ын намын удирдлагууд дүрмээ зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргаж, мөнгөний  нам болж хувирсан гэж  тэд шүүмжилж Баянзүрх дүүргийн МоАХ-ны 100 гаруй гишүүд намаасаа татгалзаж байгаа аж.

Тэд энэ  талаар хэлэхдээ “30 жил оршин тогтносон АН маань өнөөдөр жирийн гишүүдийнхээ сэтгэлд нийцэж ажиллаж чадахгүй байгаа учраас МоАХ-ны гишүүд бид намаасаа гарч байгаагаа мэдэгдэж байна. Ард түмний хүсэл бол МАНАН-г устгах явдал. Тэд сонгуулийг луйвардаж олигархын засаглалыг  бий болгож төрийн эрхийг дээрэмдэж авсан гэж  1989 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн МоАХ-ны жирийн гишүүд үзэж байна. 1990 онд хийж чадаагүй шинэ хувьсгалыг улс орон даяар үргэлжлүүлэн МАНАН-гийн эсрэг нэгдэж шударга нийгмийн төлөө  нэгдэх цаг болсон. Ард түмний төрд итгэл итгэл алдарсан. Нийгмийн гажиг бүхэн МАНАН бүлэглэлийн үр дагавар гэдэг нь тодорхой байгаа учраас МоАХ-ны гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзахад хүрч байна. АН-ын олигарх бүлэглэл МАНАН-г хамгаалж жирийн гишүүдийнхээ үзэл бодол, эрх чөлөөг уландаа гишгэн хязгаарлаж, ёс зүйгүй удаа дараагийн үйлдэл нь АН-ыг булшилж байна. Иймд бид 30 жил зүтгэсэн намын гишүүнчлэлээс татгалзах үндэслэл болж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж