Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод болно. 50 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцохоор өнөөдөр Хойд хөршийг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзнэ. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.
А.Алиевийн нэрэмжит тэмцээнд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж байв.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ