Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Арбитрын шүүхэд хандан зад заргалдахаар “Монгол Арбитрч” тодроод байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто группын Ерөнхийлөгч Сем Уолшид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Хэрэв Рио Тинтогийн Ерөнхийлөгч Сем Уолш 48 цагийн дотор эрхэм гишүүний шаардлагад хариу ирүүлэхгүй бол “UNICITRAL”-ийн арбитрын шүүхэд хандах гэнэ.

Рио Тинто компани Монгол Улсын татварын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тооцох аргачлалыг сүүлийн хоёр жилийн хугацаанд ноцтой зөрчиж, 30 сая ам.долларын татвараас зайлсхийсэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ийнхүү “Монгол Арбитрч” болоход хүргэжээ. Монголоос анх удаа улстөрчийн эр зориг гаргасан эрхэм гишүүнд Арбитрын шүүх дээр ялалт байгуулж, нэр хүндтэй арбитрч болохын ерөөл дэвшүүлье.

“Өглөөний сонин”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж