Сүхбаатарын талбайн авто зогсоолын хаалгыг лацдав

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн авто зогсоолын хаалгыг лацдав

Сүхбаатарын талбайн авто зогсоолын хаалгыг лацдав

Сүхбаатарын талбайн  авто зогсоолын орох хаалгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  лацдан зогсоолд байгаа  машинуудыг гарах хаалгаар нь гаргахаар боллоо. Тус зогсоол  нь маргаашаас эхлэн үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа юм.

Холбоотой мэдээ

Усан оргилуур барих хотын даргын шийдвэр зөв үү ?

Усан оргилуур барих хотын даргын шийдвэр зөв үү ?

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг “Ю Би констракшн” ХХК-д хүргүүлжээ. Захирамжид “Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна” хэмээн дурдсан байна.  Тэрхүү хугацаа нь энэ сарын 27-ны өдрөөр дуусгавар болжээ. “Ю Би Констракшн” ХХК-ийн зүгээс шаардлагыг хүлээж аваагүй учраас өнөөдөр дээрх арга хэмжээг авч эхэллээ.

Мөн энэ үеэр “Ю Би констракшн” ХХК-д авто зогсоолын машин орох, гарах хэсгийн манаачийн хоёр байрыг зөөвөрлөх  нэг хоногийн хугацаа өглөө.  Хэрэв нэг хоногийн дотор  манаачийн  хоёр байрыг  зөөвөрлөхгүй бол маргааш  /2019.04.30/ албадан буулгахаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэлж байлаа.

Автомашин зогсоолын гарах хаалга

УСАН ОРГИЛУУРТАЙ УЯЛДУУЛСАН ЗУРГИЙГ ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭР ХИЙЛГЭНЭ

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун: “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны хоёрду­гаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн тухайн үеийн Засаг дарга байсан “Ю Би констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосон.  Тухайн үеийн захирамж тогтоолоор   орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилга барина гэж газар авсан байдаг. 2016 онд энэ талбайд автомашины зогсоол хийсэн.  Ингэхдээ автомашины зогсоолын ашгаас 30 хувийг Улаанбаатар хотын захиргаанд төлөх ёстой байсан ч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй ирсэн. Хуулийн дагуу хоёр жилийн дотор зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.Аж ахуй нэгж байгууллагууд тухайн газрыг зориулалтаар нь ашиглаагүй бол өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал. “Ю Би констракшн” ХХК-ийг анх гэрээнд заагдсан нөхцөлийг зөрчсөн гэж үзээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарган тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.  Энэ нь төрийн эзэмшилд буюу нийтийн эзэмшлийн газар болж байна гэсэн үг. Авто зогсоолын оронд усан оргилуур барина. Үүний тулд усан оргилууртай уялдуулсан зургийг зураг төслийн хүрээлэнгээр хийлгэнэ”гэв.

АВТО ЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООН  ПРОКУРОРТ МЭДЭГДЭНЭ

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: “Энэ газар өмнө нь Нийслэлийн засаг  даргын захирамжаар олгогдсон.  Тус компани 2016 онд  өөрсдийн хөрөнгөөр авто зогсоол хийхдээ Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. НМХГ-аас  авто зогсоолын үйл ажиллагаанд  ямар нэгэн хяналт тавьдаггүй. Энэхүү авто зогсоолын газар эзэмших эрх нь хүчингүй болсон болохоор үйл ажиллагааг нь зогсоогоод прокурорт мэдэгдэж талбай дээр байгаа машинуудыг гаргаад орох гарах хаалгыг нь лацадна” гэв.

 

 

СҮХБААТАРЫН ТАЛБАЙН АВТО ЗОГСООЛЫГ АЛБАДАН БУУЛГАНА

11:50 цагт

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан. Уг талбайд байгуулсан автомашины зогсоолыг өнөөдөр /2019.04.29/ 12.00 цагт албадан буулгахаар болжээ. Энэ тухай мэдээллийг бид хүргэх болно.

Онцолход, нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна гэдгийг мэдэгдсэний дагуу өнөөдөр дээрх ажлыг хийхээр болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж