600 мянган адууны шир өмхийрч л байг уу, Улаан сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

600 мянган адууны шир өмхийрч л байг уу, Улаан сайд аа!

600 мянган адууны шир өмхийрч л байг уу, Улаан сайд аа!

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилогдоход одоо л нэг хөдөө аж ахуйн салбар хөгжих нь гэж өөдрөгөөр харсан хүн цөөнгүй. Гэвч магтсан хүн хуримандаа гэгч болж буй сурагтай. Ажил авснаас нь хойш Эмээлт захад 600 мянган адууны шир өмхийрч болзошгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, арга хэмжээ авахыг хэвлэлүүд сануулж ирсэн ч өнөөг хүртэл шийдэл олоогүйгээс тус зах Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрээс дутахааргүй үнэр танартай болж эхэлжээ.

Малын түүхий эдийг экспортод гаргахыг хориглосноор адууны шир 600 мянган ширхэг орчмоор хуримтлагдаад байгаа. Дотоодын үйлдвэрүүд түүнийг боловсруулах хүчин чадал хүрдэггүйгээс адууны шир ийн олноор хуримтлагдах болсон.  Хэрэв эдгээр 600 мянган адууны ширийг боловсруулж чадахгүй юм уу, эсвэл  урд хөрш рүү экспортолж чадахгүй хаявал 14 орчим тэрбум төгрөг  булшлах аж.

Дулааны улирал ирж байгааг хэлэх үү хүн, малын гоц халдварт өвчин дэгдэж болзошгүй аюултай нөхцөл ч үүсэж болзошгүй нь. Иймээс энэ асуудалд салбарын сайд нь анхаарлаа хандуулахгүй бол Монголын баялаг үнэгүйдэх нь ээ.

МАН Засгийн эрхийг барьснаас хойш "Үйлдвэржилт-100" гэх хөтөлбөр боловсруулж, 21 аймагтаа үйлдвэр барих тухай дээр дооргүй ярьсан. Гэтэл өнөөдөр байгаа царайг нь хар. Барьсан үйлдвэр ч үгүй, байгуулсан гавъяа ч үгүй л байна. Харин ч бүр түүхий эдээ муутгаж, хог болгох шинжтэй.

Малчидтай уулзах болохоороо малын түүхий эдээ үнэд хүргэнэ л гэдэг, үйлдвэрлэгчидтэй уулзах болохоороо үйлдвэр барихад нь дэмжлэг үзүүлнэ, хөрөнгө мөнгөөр тусална гэж мөн ярьдаг. Гэтэл цаг дээрээ үйлдвэрлэлийг дэмжих төслөөсөө өөрсдөө "хусчихаад" эсрэгээрээ түүхий эдээ муутгаж суугааг бодлого гэх үү, шунал гэх үү.  Богино хугацаанд үйлдвэрээ барьж, түүхий эдээ боловсруулж чаддаггүй юм бол ядаж л урд хөрштэй яриа хөөрөө хийгээд адууны ширээ экспортлох арга хэмжээ авч болмоор л юм даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж