Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Сураггүй алга болсон 9 настай охиныг  эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Орон нутагт алга болсон хоёр хүнийг эрэн хайсан ч  үр дүнд хүрээгүй учраас Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ.


ГУДАМЖИНД ТОГЛОЖ БАЙСАН ЕСӨН НАСТАЙ ОХИН СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр  гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм.   Охин  18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас  ар гэрийнхэн нь ойролцоох газраар  хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байдаг. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт охиныг  сумын төвөөс  баруун урд зүгт  хоёр км-т байдаг тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг гаргажээ.  

Аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид эрэн хайх ажиллагааг 27-ны өдөр хүртэл  зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас тус аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон байна. Ингэснээр түр хугацаанд эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

ЗУСЛАНГИЙН БАЙШИНГАА ЭРГЭХ ГЭЖ ЯВСАН НАСТАН АЛГА БОЛСОН

Мөн  Зуслангийн байшингаа эргэх гэж явсан  Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э энэ сарын 21-ний өдөр сураггүй болсон.  Зуслангийн байшин нь Төв аймагт байдаг бөгөөд  тухайн өдрөө  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд суусан байна. Улмаар 13.10 цагт вагоноос буугаад сураггүй алга болжээ. Ар гэрийнх нь зүгээс  Хараа  голын усанд эрэн хайх хүсэлтийг тус аймгийн  Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тэдний хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба  хаагчид эрэн хайх ажиллагааг зохион  байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнхийг олжээ. Нийт 12  хүний бүрэлдэхүүнтэй баг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Энэ сарын 27-ны өдөр  Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагааг  явуулах болсон учраас эрлийг түр зогсоосон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж