Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/122 дугаар тушаалаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр Давтан сургалт сэргээн заслын төвд эхэллээ.
“Мерси Кор” ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн баг”-тай хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Гамшгийн үеийн холбоо зохион байгуулах, холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэт техник, технологиос суралцах, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах мэдлэг чадварыг олгох тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ