ОУХМ Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ | News.MN

ОУХМ Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.

БНХАУ-ын Си Ань хотноо зохион байгуулагдсан тус тэмцээний 97 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай барилдаж,  4:7-гоор ялагдсанаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болоод байна.

ОУХМ Ө.Батзул Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь  Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дах мөнгөн медаль боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-29 64.119.21.55

АЗТАЙ Л ШАЛНЫ АЛЧУУР ЮМ ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж