Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.
БНХАУ-ын Си Ань хотноо зохион байгуулагдсан тус тэмцээний 97 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай барилдаж, 4:7-гоор ялагдсанаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болоод байна.
ОУХМ Ө.Батзул Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дах мөнгөн медаль боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ