Б.Махбалд холбогдох шүүх хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох шүүх хурлыг хойшлуулав

Б.Махбалд холбогдох шүүх хурлыг хойшлуулав

14:30 цагт

Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгч нараасаа татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 1-ний 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Ингэснээр тус шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлоод байна.

Шүүх хуралдаан үргэлжилж байна

12:10 цагт 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал товлосон цагтаа буюу 12.00 цагтаа эргэн оржээ.  Өнөөдөр тус шүүх хурал 09.30 цагийн орчимд эхэлсэн ч ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх шаардлага үүсэж, түр хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулаад байсан. Улмаар шүүгчид тус хурлыг 12.00 цагаас үргэлжлүүлэх шийдвэр гаргасан билээ.

11:10 цагт

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлыг 12.00 цаг хүртэл хойшлуулжээ. Тус хуралдаан өнөөдөр 09.30 цагийн орчимд эхлээд байсан ч удалгүй завсарласан юм.

10:32 цагт

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.04.29/ 09.40 цагийн орчимд эхлээд байсан ч удалгүй завсарлажээ.  Хүсэлт шийдвэрлэхээр болж, шүүх хуралдааныг завсарлуулсан гэх мэдээлэл байна.

Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн онд хүн амины ноцтой хэрэг гарч, тус яамны ажилтан Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Энэ хэргийг тус яамны газрын дарга асан Б.Махбалд үйлдсэн бөгөөд хэрэг гарсан цагаас хойш хорьсон юм. Үүнээс хойш энэ хэргийг шүүх хурал өмнө нь гурван удаа зарлагдсан ч тэр бүрт хойшилж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж