Өнгөрсөн амралтын өдрүүдэд авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны 2019 оны ДАШТ-ий 4 дэх гараа Азербайжан улсын нийслэл Баку хотноо явагдлаа. Энэ гараанд “Мерседес” багийн В.Боттас тэргүүлж, түүний багийн хамтрагч Л.Хэмилтон удаалсан бол тэдэнтэй хамт “Феррари” багийн С.Феттел шагналын тавцан дээр гарчээ.
Бакугийн гараанд давхар цохилт хийсэн “Мерседес” баг формула-1 уралдааны түүхэнд нэгэн шинэ амжилтыг эзэн болж байна. Тэрбээр энэ улирал эхэлсээс хойш эхний 4 гараанд дөрвүүлэнд нь “Мерседес” багийн хослол эхний 2 байрыг өрсөлдөгч нартаа алдсангүй. Ингэснээр формула-1 уралдааны түүхэнд улирлын эхний 4 гараанд дараалан түрүүлж буй анхны баг болж байна. Тэднээс өмнө 1992 оны ДАШТ-ий эхний 3 гараанд “Уилльямс” багийн хамтрагчид болох Н.Мэнселл болон Р.Патрезе нар эхний 2 байрыг бусад өрсөлдөгч нартаа алдаагүй байна.
“Мерседе” багийн хослол энэ улирлын эхний 4 гараанд:
- Австрали: 1-р байр В.Боттас, 2-р байр Л.Хэмилтон (хоёулаа Мерседес баг), 3-р байр М.Верстаппен (Ред Булл)
- Бахрейн: 1-р байр Л.Хэмилтон, 2-р байр В.Боттас (хоёулаа Мерседес баг), 3-р байр Ч.Леклерк (Феррари)
- Хятад: 1-р байр Л.Хэмилтон, 2-р байр В.Боттас (хоёулаа Мерседес баг), 3-р байр С.Феттел (Феррари)
- Азербайжан: 1-р байр В.Боттас, 2-р байр Л.Хэмилтон (хоёулаа Мерседес баг), 3-р байр С.Феттел (Феррари)
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ