Орон нутгийн гэх тодотголтой Тавантолгой компанийн Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг энэ сарын 26-нд саатуулан, хорьжээ.
Энэ талаар “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна.
Түүнийг их хэмжээний хөрөнгө завшиж, угаасан байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн газраас саатуулсан байна. Тэрбээр 2009 оноос хойш өөрийнхөө болон хүүгийнхээ дансаар дамжуулан олон арван сая төгрөг, юань авч байсан нь нотлогдсон юм байна.
Түүнийг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэх аж. Уг шүүх хурал өнөөдөр болох юм байна.
Холбоотой мэдээ