Оросын "Миллиард" кино Их Британи, АНУ, Канадад гарна

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Оросын "Миллиард" кино Их Британи, АНУ, Канадад гарна

Оросын "Миллиард" кино Их Британи, АНУ, Канадад гарна

Оросын уран бүтээлчдийн хийсэн адал явдалт "Миллиард" кино энэ дөрөвдүгээр сарын 23-наас Их Британийн кино театруудаар гарч эхэлжээ. Харин тавдугаар сарын 5-наас АНУ болоод Канадад гарч эхэлнэ хэмээн киног бүтээсэн "Централ Партнершип" компани мэдээлснийг РИА Новости дамжууллаа.

Кинонд нийгэмд нөлөө бүхий банкир Матвей Левин хуримтлуулсан хөрөнгөө албан бус гэрлэлтээс төрсөн хүүхдүүддээ өгөхгүйн тулд бүхнийг хийж байгаа тухай гардаг. Гэсэн ч нэг л өдөр тэр бүх хөрөнгөө алдаж, гар хоосон хоцорно. Хөрөнгөө буцаан авахын тулд мөнгөө харамлаж байсан хүүхдүүдээ цуглуулан Монте-Карло дахь өөрийн банкаа дээрэмддэг тухай кинонд гардаг. Киноны гол дүрд Владимир Машков тогложээ. Түүнээс гадна Александра Бортич, Павел Чинарев, Марина Петренко, Даниил Спиваковский, Гела Месхи нар тогложээ.

Кино Орост дөрөвдүгээр сарын 18-нд гарч эхэлсэний дараа 21-нээс Европын улсуудад, Герман, Австри, Бельги, Люксембург, Голланд, Швейцар, Испани, Дани, Киприйн театруудаар гарчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж