ОХУ-ын Гаалийн албаны мэдээгээр 2019 он гарсаар гадаад орноос ирэх илгээмжийн тоо нэмэгджээ. “Татвар ногдуулах илгээмжийн үнэлгээг 500 евро болгож буулгасан шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн илгээмжийн тоо буурсангүй” хэмээн Гаалийн албаны дэд дарга Руслан Давыдов сэтгүүлчдэд мэдээллээ.
Өмнө нь сардаа 1000 хүртэлх еврогийн үнэ бүхий бараатай илгээмжийг татвараас чөлөөлж байсан юм. Харин шинэ зохицуулалтаар 500 евро болгожээ.
Гадаад орны илгээмжийн дийлэнхийг онлайн худалдааны бараа эзэлж байгаа юм. “Өнгөрсөн 2018 онд “ПочтаРоссии” компаниар дамжуулан 340 сая, хувийн шуурхай шуудангийн компаниудаар дамжуулан 35 сая илгээмжийг хүлээн авсан. Энэ онд ч илгээмжийн тоо өсөх хандлагатай байна” хэмээн тэр хэлсэн байна.
ЕвроАзийн эдийн засгийн холбооны орнууд интернэт худалдааны илгээмжид татвар ногдуулах үнийн дүнг бууруулахаар харилцан тохиолцсон юм. 2020 оны нэгдүгээр 1-нээс 200 евро болгон буулгах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ