Дайны үеийн хуучин зургийг сэргээх үйлчилгээг Mail.Ru санал болгов

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Дайны үеийн хуучин зургийг сэргээх үйлчилгээг Mail.Ru санал болгов

Дайны үеийн хуучин зургийг сэргээх үйлчилгээг Mail.Ru санал болгов

Оросын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Mail.Ru Group хуучны архивын гэрэл зургийг сэргээх үнэгүй үйлчилгээг тавдугаар сарын 9-нд тэмдэглэх Ялалтын баярыг угтуулан санал болголоо хэмээн РИА Новости мэдээллээ.

Mail.Ru-гийн энэ үйлчилгээ нь гэрэл зургийн бүдгэрсэн хэсгийг сэргээж, нугаларсан зураасыг арилгахын зэрэгцээ хуучны хар цагаан гэрэл зургийг хүссэнээрээ өнгөтэй болгож болох ажээ. Энэ үйлчилгээг авахын тулд https://9may.mail.ru хаягаар орох юм.

“Ялалтын баяр бол Оросын бүх иргэдэд хамаатай баяр. Дайнд хохироогүй үлдсэн гэр бүл Орост байхгүй. Бидний санал болгож буй технологийн дэвшил олон гэр бүлийн цомогт байдаг хуучны зургийг шинээр амьдруулан олон хүнийг баярлуулна гэдэгт баяртай байна. Ингэснээр дайны тухай дурсамжийг илүү удаан хадгалах боломжтой болж байгаа юм” хэмээн Mail.Ru Group-ын Дэд ерөнхийлөгч Анна Артамонова хэллээ.

Mail.Ru Group нь интернэтийн орос хэл дээрх хамгийн том сүлжээ компани юм. Түүний бүрэлдэхүүнд "Mail.RuАгент", ICQ, "Одноклассники", "Моймир", "ВКонтакте" сүлжээнүүд мөн гар утасны Pixonic тоглоомын компани багтдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж