Долоо хоногийн өрнийн зурхай /IV.29-V.5/

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /IV.29-V.5/

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


 

ХОНЬ

Долоо хоногийн эхэнд таны амьдралд гадны хүний сөрөг нөлөө орж ирж магадгүй. Эргэн тойрон дахь замбараагүй зүйлсийг эмх цэгцэд оруулах гэсний хэрэггүй, биеэ бариад зөнд нь орхи. Өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө шинэчлэхийг хүсэж, ихийг хийсэн хэн бүхэнд хийсэн бүхнийхээ төлөө магтаал сайшаал, хүндлэлийг хүлээх цаг мөч ирэх нь дамжиггүй. Анхаарлаа төвлөрүүлсэн ажилд таатай. Завгүй байдал хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж мэдэх юм. Долоо хоногийн сүүлээр чухал асуудлыг шийдэхэд амжилттай байх ба том хэмжээний худалдан авалт болон худалдааны ажиллагаанд таатай.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр өөрийн үзэл бодол, санаа санаачилгаа бусдадаа танилцуулахаас эмээх хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Хэт их уур уцаар, бүдүүлэг үг хэлэх нь гэр бүлийнхэний хэн нэгний сэтгэлийг хөндөж гомдоож болзошгүй. Долоо хоногийн дундуур ажил албан дээр үүссэн аливаа асуудлууд цагийн аясаар аяндаа бүгд шийдэгдэнэ. Бүх зүйл өөр өөрийн жамаар шийдэгдэх тул хэт улайран зүтгэж, идэвхи чармайлт гаргаж өөрийгөө зовоохын шаардлагагүй. Долоо хоногийн сүүлээр таны хувьд ганцаараа нам гүм орчинд байж алдагдсан тэнцвэрт байдалд эргэн орох, урам зоригоо сэргээх нь хамгаас чухал байна.

ИХЭР

Долоо хоногийн эхэнд та бага хэмжээний ашигтай худалдан авалт хийх болно. Санаачилсан ажлын эхлэл нь алсдаа сайхан үр дүн авчирна. Гэвч эрсдэл гаргаж та бүгдийг мөрийд тавьсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Аяллаар явах, хол зорчиход таагүй. Хамт ажиллагсад болон удирдлагатайгаа харилцах харилцаа таагүй болж мэднэ. Гэр бүлийн харилцаанд хүнд шалгуур ирнэ. Хэрвээ та шалгуурыг амжилттай давж, урьд өнгөрсөн зүйлдээ болон ирээдүйд болох үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ энх тайвныг олж авна.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр шинэ ажил эхлүүлэхээс өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Сэтгэл санаа хямрах, сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Долоо хоногийн дундуур бүтэшгүй саналыг хүлээж авсны хэрэггүй, хэт их ачаалалтай ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд тань тохиох ноцтой асуудалд бүү хатуу шийдвэр гарга. Хуучны танилтайгаа холбоогоо сэргээвэл хувийн амьдралд тань муугаар нөлөөлж магадгүй.

АРСЛАН

Энэ ордонд төрсөн эрчүүдийн хувьд төрөл садан, найз нөхөдтэй холбоотой асуудал үүсч, цаг заваа үүнд зарцуулах бололтой. Албан томилолтоор явах буюу аяллаар явах үеэр таны нандин хүсэл биелнэ. Шинэ санаа, санаачлага гаргаснаар ажлын талбарт зохих ахиц гаргана. Зөн билэг, сансрын энерги хүлээн авах, эмчилгээтэй холбоотой өдрүүд ирнэ. Та од эрхсийн таатай нөлөөлөлд байгаа тул ямарч ажлыг эхлүүлсэн амжилттай дуусгана. Бүр эрсдэлтэй ажилд хүртэл шүү. Эргэн тойрны хүмүүстэй ялихгүй зүйлээс болж, санал зөрөлдөх, муудалцахаас зайлсхийсэн нь дээр. Материаллаг эд зүйлст хэт шунах буюу өөрийн дур сонирхлоос болоод нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй байх нь.

ОХИН

Энэ долоо хоног жаахан хүндхэн долоо хоног болж өнгөрнө. Тооцоонд алдаа гаргах, мэдээг буруу дүгнэх нь гэнэтийн зардал гарах, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ноцтой асуудлууд үүсэхэд хүргэх юм. Таны санхүүгийн чадвар багагүй муудна. Материаллаг алдагдлаас зайлсхийхийн тулд ажил хэргийн идэвхээ бууруулах хэрэгтэй. Удирдлагынхаа зааврыг дагаж мөрдөх дургүй байгаа учир даргатайгаа маргана. Амьдралын эрч хүч багагүй буурсан учир архаг өвчин хүндрэх магадлал өндөр байна.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр удирдлага болон хамтрагчаасаа сануулга авахгүйн тулд ажил дээрээ алдаа дутагдал бүү гарга, анхаарал болгоомжтой байгтун. Давж боломгүй мэт саад бэрхшээлтэй тулгарснаас таны ажил хэрэг удааширна. Бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнууд туйлын завгүй байх боловч ажлын үр бүтээмж таны хүссэн хэмжээнд хүрэхгүй бололтой. Долоо хоногийн дундуур нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, бодлогогүй хуумгай амлалт, аль эсвэл ачаалагдсан их ажлаас болж түвэгтэй байдал үүсэх бололтой. Магадгүй таныг сонирхолтой аялал, аль эсвэл удаан хугацаанд сэтгэлд хоногшин үлдэх, их сайхан тааламжтай мэдрэмжийг авчирах гэнэтийн учрал хүлээж байж мэднэ.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр та магадгүй санхүүгийн амжилтад хүрэх эсвэл эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болох юм. Хэтэрхий их түншүүддээ найдаж болохгүй бөгөөд ойр дотнын хүмүүсээс тусламж ирэхийг хүлээсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур хэрвээ ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол үдээс өмнө хийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр гэрийнхэн тань таныг бүх хүчээрээ дэмжихинэ. Хэцүү асуудал тулгарвал бодлоготой ба болгоомжтой үйлдэл хийвэл бүх зүйл сайнаар шийдэгдэнэ. Настангуудын биеийн байдал тавгүйтэх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

НУМ

Долоо хоногийн эхнээс нийгмийн байдлыг дээшлүүлэх ажлыг төлөвлөж хөдөл. Найз нөхөд хамт олноосоо туслалцаа авахаас бүү татгалз эс тэгвээс бүх төлөвлөгөө тань нурна. Хэт их төсөөлөн бодох нь сэтгэл санаа тань тавгүйрхэж ажилдаа сэтгэл хангалуун бус мөн үр дүндээ хүрээгүй мэт сэтгэгдэл төрнө. Аливаа зүйлд бүтээлч хандах нь аз авчирч, өөрийн бүтээлч санаагаа бодит болгож чадна. Магадгүй гэнэтийн орлого эсвэл төлөвлөөгүй зарлага гарна. Аялж зугаалах, хувийн ажлаа амжуулахад тааламжтай. Өөртөө анхаарал тавьж эргэн тойрны хүмүүс тань найдвартай хүнээр хүрээлэгдсэн гэдгийг ойлгуул.

МАТАР

Долоо хоногийн эхээр өгөөмөр сэтгэл тань зээл тусламж хэрэгтэй ах дүү, найз нөхдөд тань хэрэг болно. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна. Жаахан ч гэсэн хариуцлага алдвал асуудал хүндэрч хуулийн байгууллагад очиж магадгүй байна. Хэрвээ та борлуулалтын ажил хийдэг бол энэ долоо хоногт багагүй хэмжээний борлуулалт хийж магадгүй байна. Хайр дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна.

ХУМХ

Долоо хоногийн эхээр худал хуурмаг яриа, гадны хүний зөвлөгөө, гүжир гүтгэлгээс болгоомжлох хэрэгтэй. Болж байгаа үйл явдалд гүн гүнзгий оролцохгүйгээр ажиглагчийн байр сууринаас хандах нь хамаагүй дээр байх болно. Долоо хоногийн дундуур хүсэн мөрөөдөж буй зүйлээ бодит боломжтой нийцүүлэн дэнсэлж, хүчин чадлынхаа хил хязгаарыг давахгүй ажиллаж чадвал амжилт ойрхон байна. Долоо хоногийн сүүлээр худалдаа наймаа хийх, эмчилгээ хийлгэхэд сайн. Биеэ тоосон ихэрхэг зан, бусдыг үл ойшоосон дээрэнгүй байдал, бүхнийг захирах гэсэн санаархал, өөртөө хэт итгэлтэй байдал нь ойр дотнынхны болон төрөл төрөгсдийн эгдүүцлийг хөдөлгөж, үл ойлголцол руу түлхэх бололтой.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол  бай. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээлч ажиллагаандаа ашиглаж болох юм. Долоо хоногийн дундуур таны хувьд аюултай мэдрэмж төрөөд байвал гэртээ ойрхон байх нь дээр. Долоо хоногийн сүүлээр зоригтой шийдвэр гаргавал амжилтад хүрэх болно. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе тохиромжтой цаг биш гэдгийг сана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж