МАН Бага хурал: Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

LiveМАН Бага хурал: Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно

МАН Бага хурал: Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно
16 : 58
2019-4-29

МАН: Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно

МАН-ын Бага хурал хуралдаж, дууслаа. Бага хуралд оролцсон гишүүдийн олонх нь Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэх болон Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонслоо. 

Нөхөн сонгуульд оролцох шийдвэр гарсан учраас МАН-ын зүгээс маргааш Сонгуулийн ерөнхий хороонд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээр болсон байна. 

15 : 00
2019-4-29

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал дөнгөж сая эхэллээ. Бага хурал 369 гишүүнтэйгээс энэ удаагийн хуралд 210 төлөөлөгч ирж, 66,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр, МАН-ын Бага хурлын дөрөвдүгээр хуралдааныг эхлүүлж, хурал удирдагч нарыг томиллоо. МАН-ын Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар болов.

Тус хуралдаанаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ шийдвэрлэх юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн учраас Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зарлагдсан. Нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр товлогдоод буй. Хуулийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой. Тиймээс  МАН-ын өнөөдрийн Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ тодорхой болгох, мөн Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонсох  юм.

Сануулахад, Ардчилсан нам өчигдөр хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан юм.

20 : 52
2019-4-28

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана

МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.04.29/ хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн гэсэн мэдээлэл бий.

Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцоно гэдгээ өчигдөр ҮБХ-ны хурлаараа шийдвэрлэж, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Харин бусад намуудын хувьд одоогоор нөхөн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч МАХН нь оролцоно гэдгээ удаа дараа илэрхийлж, намын дарга Н.Энхбаяр үе үе Хэнтий аймгийг зорих болсон.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж