АН-ын ҮБХ хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа | News.MN

АН-ын ҮБХ хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

АН-ын ҮБХ хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

АН-ын ҮБХ хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2019.04.28/ ээлжит бусаар МҮЭСТО-нд хуралдлаа.  Ээлжит бус ҮБХ-ны хуралдаан 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тус хуралдаанаар 2019 оны зургадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэлээ. Ардчилсан намын зүгээс нөхөн сонгуульд оролцох бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.

Мөн энэ удаагийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Болорыг Архангай аймаг, Д.Жаргалсайханыг Баянхонгор аймаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Р.Сэддоржийг Өмнөговь аймаг, О.Мөнхбаярыг Төв аймгийн Улс төрийн зөвлөлд тус тус сонгосон байна. Тус намын Улс төрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга  нар болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй багтдаг юм.

Сануулахад, МАН-ын Бага хурал маргааш хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-28 59.153.114.218

хүрэлээ ялах нь тодорхой

Avatar

зочин 2019-04-28 59.153.114.218

эрх баригчид мөнгө тараах магадлалтай цагдаа нараа бэлэн байлгаж байгаад барих хэрэгтэй

Avatar

оюунгэрэл 2019-04-28 182.160.36.75

ХОШГИРУУЛААД ХЭНТИЙГ ИДЭЦГЭЭЕ ГЭЖ АН-уусууд хөхрөлдсөн гэнэ.

Avatar

Зочин 2019-04-28 182.160.36.75

ХОШИРУУЛААД Л ЯЛНА ГЭЖ АН-УУСУУД ХӨХРӨЛДСӨН ГЭНЭ ЛЭЭ.

Avatar

зочин 2019-04-28 66.181.191.200

Эби нь би үзье. Ингээд ингээд хошгируулаад алаад өгье гээгүй юм байх даа

Avatar

ТАРВАГА 461 РҮҮ ПАС !!! 2019-04-28 202.126.89.229

ЧАДАЛ НЬ ХҮРЭХГҮЙ !!! ЮҮН СОНГУУЛЬ , 461-Р Т БАЙРЫГ НЬ БЭЛДЧИХСЭН БАЙХАД !!! ХА ХА ХА !!!

Avatar

dava 2019-04-28 66.181.161.79

enheeg barah uu

Avatar

МАНАН- ГЫН АНУУСЫГ МАЛ Ч ДЭМЖИХГҮЙ !!! 2019-04-28 202.126.89.229

АНУУСЫН НЭР ХҮНД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСООН !!! УРВАГЧДЫГ ДЭМЖИХ МАЛ Ч ҮГҮЙ !!! ХА ХА ХА !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!!

Avatar

Зочин 2019-04-28 59.153.112.241

ялагдаад бж бха хо хо.

Avatar

БАРЛАС 2019-04-28 103.240.241.110

АН МАН-С БУДДАА ЁСҮС АЛЛАХ 3 ДЭВШСЭН 2020ОНД СОНГОХГҮЙ ЭНЭ УДАА БАНДАШНЫ ОРОНД ОЙМС ЯЛСАН ДЭЭР

Avatar

Зочин 2019-04-28 103.229.121.107

цөөн хүнтэй ч гэсэн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, шинэ ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалж байдагт нь АН-ын төлөөлөлд талархал илэрхийлж байна Эрх баригчид үнэнхүү дураар аашилж байгааг бага ч гэсэн саармагжуулж байна.

Мөнгөндөлай мэтийн зарим сэтгүүлч, Өдрийн сонин л энд дэм болж байдаг. Эрдэнэтэд шахаа хийснээ аль дивангарын юм ярилаа гээд ичих ч үгүй, жишим ч үгүй хаацайлж байгааг юу гэж ойлгох вэ.
эндээс шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг, хувийн өмч, хувь хүний эрх чөлөө, тэгш ёс,

Avatar

Зочин 2019-04-28 37.187.129.166

Т.Аюурсайхан; Монгол улсын Эрдэнэсийн сан байхгүй шахуу болсон. Үүнийг маш олон хүн мэдэж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бэртэйгээ нийлж, Эрдэнэсийн санг хохироосон асуудлыг ажлын хэсгийн дүгнэлтээр хохирлын хэмжээтэй нь хамт тогтоож, гаргаж ирсэн. Гэтэл үүнийг “улсын нууц” гээд материалыг нь дэлгэж болохгүй байна.

Avatar

зочин 2019-04-28 103.212.119.130

тэнэг хүүрээ эрдэнэсийн сан монголбанкны баярсайханд түлхүүр нь байдаг тэгэхээр хэн хоосолсон байх нав

Avatar

Зочин 2019-04-28 66.181.187.76

Эрдэнэ ван намын дарга байгаа нөхцөлд, АН-ыг хэзээ ч сонгохгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж