Гэрлэлт буурснаар хүн амын өсөлт саарчээ | News.MN

Гэрлэлт буурснаар хүн амын өсөлт саарчээ

Гэрлэлт буурснаар хүн амын өсөлт саарчээ

Гэрлэлт буурснаар хүн амын өсөлт саарчээ

Өмнөд Солонгосын олон мянган залуус орон сууц, санхүүгийн байдлаас шалтгаалан гэрлэлтээ хойшлуулах болжээ. 30 настай Юн Хван бол тэдний нэг. Тэрбээр дансандаа 10 сая вон (8800 ам.доллар орчим) хадгаламжтай боловч Сөүл хотод жижиг орон сууц худалдан авахад дутаж байгааг учирлажээ. Өмнөд Солонгосын эдийн засаг удааширч, олон мянган залуус өөрт таалагдсан ажлаа олоход амаргүй болжээ. Тус улсад 29 хүртэлх насны залуусын дунд ажилгүйдлийн түвшин гуравдугаар сарын байдлаар 10,8 хувьтай гарсан байна.

Өмнөд Солонгосын эрүүл мэнд, нийгмийн асуудлын институтээс 1000 залуусын дунд явуулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 9,7 хувь, эмэгтэйчүүдийн 1,5 хувь нь санхүүгийн байдлаас шалтгаалан хүнтэй болздоггүй гэжээ.

Өмнөд Солонгосын төв банкны мэдээллээр энэ оны эхний гурван сард ДНБ 0,3 хувьтай гарсан нь сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлт болов. Орон сууц, үл хөдлөхийн үнэ тэнгэрт хадсан өнөөгийн нөхцөлд гэр бүлээ тэжээж, хүүхдээ сургаж хүмүүжүүлнэ гэдэг залууст дарамт болжээ. Сөүл хотноо өнгөрсөн оны есдүгээр сард дундаж орон сууцны үнэ 829 сая вон хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Одоогоос арван жилийн өмнө Сөүлд дундаж орон сууцны үнэ 480 сая вон байсан аж. Иймд, Өмнөд Солонгосын залуус байр худалдан авахын тулд 20 жил тасралтгүй мөнгө хураах хэрэгтэй болжээ.

Өмнөд Солонгосын залуус гэрлэх гэж яарахаа больсноос  хүн амын өсөлт ч буурч эхэлсэн байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгост 257 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь 1972 оноос хойших хамгийн бага үзүүлэлт байжээ. Улмаар өнгөрсөн онд тус улсад 326 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь 1970 онд нэг сая хүүхэд төрж байсантай харьцуулахад маш их буурсан байна. Цаашид Өмнөд Солонгосын хүн ам 51 саяас буурахгүй байхын тулд төрөлтийн хувь 2,1 байх шаардлагатай байгаа боловч өнгөрсөн жил 0,98 хувьтай байжээ.

Статистикийн мэдээллээр төрөлт энэ хэвээр үргэлжилбэл Өмнөд Солонгосын хүн ам 2028 онд 51,94 сая хүрэх боловч 2067 онд 39,29 сая болж буурах тооцоолол гарчээ.

Үүний зэрэгцээ орчин үеийн залуусын дунд ганц бие байх нь трэнд болон дэлгэрэх болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоох болжээ. Ганцаараа амьдрах нь илүү хялбар санагдах болсноос  олон зуун залуус гэрлэлтэд яарахаа больжээ. Тухайлбал, судалгаагаар ганц бие эрэгтэйчүүдийн 12,2 хувь, эмэгтэйчүүдийн 20,6 хувь нь эрх чөлөө, тав тухтай байдлаа алдахыг хүсэхгүй байгаагаас гэрлэхгүй гэж хариулсан байна. 2017 оны байдлаар Өмнөд Солонгост 5,62 сая ганц бие бүртгэгдсэн нь нийт өрхийн 28,6 хувийг эзэлжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин.М 2019-04-29 45.117.32.4

Мэдээж бусад улсын судалгаанд үндэслэсэн мэдээг хүргэх нь зөв иргэд тунгааж анализ хийх хэрэгтэй. Мөн өөрийн улсын судалгааг хавсарган харьцуулсан бол оновчтой санагдлаа.

Avatar

onom 2019-04-29 202.70.34.27

хэхэ…

Avatar

Ганц бие монгол бүсгүй 2019-04-29 150.129.143.176

Солонгос эр хүнтэй танилцах юмсан

Avatar

Зочин 2019-04-29 117.111.1.111

т1 сэтгүүлч

Avatar

Zochin 2019-04-29 192.82.64.247

Ter Solongos yag ymar hamaa bnaa. Mongoliinhoo iim medeeg olj bicheechee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж