Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ” | News.MN

Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал болон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын асуудлыг, дараагийн удирдлага томилгоотой хамтад нь хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, бүлэг, ажлын хэсэг, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Үүний дагуу батлагдсан товд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг тусгасан байна.

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох хуулийн төсөл “үүргээ” биелүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн томилдог Ерөнхий прокурор, орлогч нар болон Улсын дДээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг чөлөөлж, дараагийн хүнээ томилоод буй. Гэхдээ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Дээд шүүхээс ирүүлсэн Д.Ганзоригийг Ерөнхийлөгч томилох эсэхээ шийдээгүй байгаа юм. Ерөнхийлөгч АТГ-ын  удирдлагыг чөлөөлөх саналыг өмнө нь хоёр ч удаа тавьсан ч АТГ-ын удирдлагыг УИХ томилдог учраас “шууд” оролцох боломж байхгүй байсан. Тэгээд ч одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас хууль “зөрчиж” огцруулах боломжгүй байсан юм.

Одоо харин Ерөнхийлөгчийн хүслийг “далд” аргаар УИХ-ын дарга Г.Занданшатар биелүүлэхийг оролдож буй бололтой. Эрх баригч МАН-ын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах үндэслэл, гаргалгааг олсон тухай яриа улс төрийн хүрээнд сонсогдох болсон.

АТГ-ын даргыг чөлөөлөх үндэслэл нь хэрэг дарсан учраас ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан эсвэл үүрэгт хугацаа нь дууссан гэсэн хоёр л гаргалгааг олсон талаар МАН-ын гишүүд дунд яригдах болсон. Харин АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учраас түүнийг чөлөөлөхөд хууль зөрчихгүй.

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал яригдах бүрт дараагийн удирдлага хэн байх, хэн нь өөрийн хүнээ тавих вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болдог. МАН болон Ерөнхийлөгчийн хүрээнд АТГ-ын дараагийн даргад хурандаа Б.Ууганбаяр болон Дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Ганбат нарын нэрс яригдаж буй. Харин дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга Ж.Батсайхан болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс яригдаж байна. АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал эрх баригчид, Ерөнхийлөгчийн санаснаар хурдан шийдэгдэнэ гэдэг юу л бол. Ямар ч гэсэн одоогийн удирдлага чөлөөлөгдөж буй шалтгаан нь хуулийн дагуу эсэх, улс төрийн шалтгаантай эсэх гээд  нэг хэсэгтээ л улс төрийн хүрээнд анхаарал татах биз ээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-04-29 122.201.24.100

энэ бид 2 авилгатай тэмцэх үү? Эхнэрийнх ньдүү Эрдэнэхүү гэж махан толгойт1000 вагоныг засах гэж мөнгө шааж байна даа.энэ нь Жигжиднямааг хамгаалдаг гол шалтгаан

Avatar

Зочин 2019-04-29 122.201.24.100

энэ бид 2 авилгатай тэмцэх үү? Эхнэрийнх ньдүү Эрдэнэхүү гэж махан толгойт1000 вагоныг засах гэж мөнгө шааж байна даа.энэ нь Жигжиднямааг хамгаалдаг гол шалтгаан

Avatar

БИ 2019-04-29 66.181.185.93

ХОРИГДОЖ БАЙСАН С.БАЯРЫГ ѲРѲѲНДѲѲ ТУСГАЙЛАН ДАЙЛСАН НЬ Л ОГЦРОХ НААД ЗАХЫН ҮНДЭСЛЭЛ БОЛНОДОО

Avatar

би 2019-04-29 64.119.21.202

энэ нэг гахай шиг нүдтэй юм өөрөө зайлчиж болдоггүй юм байх даа.

Avatar

Зочин 2019-04-29 203.91.115.40

Монголын Төр ийм арчаагүй болсон цагт энэ тэнэгүүдтэй дүйцэхгүй шударга, ухаантай хүн юу гээд л зууралдаад суугаад байв гэж. МАН-ханы гаргасан гаргалгаа нь ч бас л тун арга ядсан шийдэл харагдана. Тэгэхээр МАН боловсон хүчин, хууль мэддэг, хууль мөрддөг шударга хуульчийн дутагдалд орж, гуйвуулагч, долдойчуудын эвсэл төдий болсон нь илт харагдаж байна.

Avatar

Зочин 2019-04-29 203.91.115.40

Энхжаргал угаасаа ажлаа өгөхгүй гээгүй төрийн шударга алба хаагчийн ёсоор, "Хууль бусаар ажил өгөхгүй. Завхөн хуулийн гаргалгаагаа зөв болгоод хууль ёсоор хүлээж ав "гэсэн ганцхан шаардлага тавьсан байдаг юм. Ерөнхийлөгч сурсан бохир аргаараа хүчиндэх гэж үзээд өдий болтол бараагүй шалтгаан нь ердөө шударга хүнийг шууд хүссэнээрээ хууль зөрчиж хууль бусаар унагаж болохгүй байсан болов уу. Гэхдээ Энхжаргал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга шатартай уулзаад ажлаа өгөхөөр тохирчихсон байсан

Avatar

Zochin 2019-04-29 39.7.53.171

ATG -gj baigaad ch heteggvi ene dargatai nb tatan buulgah heregtei huuchnaaraa bsan nb arai deer bhaa

Avatar

Zochin 2019-04-29 39.7.53.171

ATG estoi hereggvi gazar enigee tatan buulgah heregtei huuchnaaraa bsn deer bhaa .neeh surhi ner ugsn yu ch hidgvi im gazrig dargatai nb tsug tatan buulgamaar yumaa .

Avatar

Зочин 2019-04-29 202.126.89.222

MAN oorsdiihon nadruu garaa l hiij baina.\nHuuk chin ugaasaa 20-nd yalagduulaad hayaad dahiaad yvchina tegeheer yaah be?\nHoni ni gedeg l bolno do.

Avatar

Зочин 2019-04-29 66.181.164.214

АШГҮЙ ДЭЭ

Avatar

egungaa 2019-04-29 66.181.178.34

Odoo khurdan shiideed tabiad ene zeel absan khereg khiisen khumuusiig bugdiig ni shalgaad shiidekh kheregtei shuu de

Avatar

zochin 2019-04-29 103.229.122.213

khuuli durmee zurchdug khuniig khalakhyn tuld khuuli durem yarikh kheregguy , shuud khalakh kheregtey , bas kheregt tatakh kheregtey

Avatar

Зочин 2019-04-29 66.181.161.18

АТГ-ыг анх байгуулахдаа л буруу байгуулсан. Хуулийн төсөлд нь "мөрдөн шалгах" эрх байхгүй байсныг хууль санаачилсан гишүүд мэдэмхийрч нэмэж оруулснаас болоод АТГ нь мөрдөн байцаах байгууллага болж хувирсан!! Уул нь огт өөр чиг үүрэгтэй байхаар төлөвлөж байсан юм. Одоо энэ нөхөр (дарга нь) сандалтайгаа тас зууралдаад байхын оронд ажлыг нь өгчихөөд яваад өгч болдоггүй л юм байх даа??? Хачин юмнууд байх юмаа!

Avatar

Зөв хүн 2019-04-29 103.212.119.93

Аль ч улс оронд АТГ гэдэг байгууллага улам бүр л хүчтэй болж, цаашид хэрэгтэй шаардлагатай болж байнаа өнөө үед энэ газрын даргаар Гадаад хэлтэй, үйл ажиллагаагаа шууд явуулчих Чадвартай боловсон хүчин хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-29 203.91.115.37

Ингэж ямар нэгэн улс төрийн шалтгаанаар хүссэн хүнээ чөлөөлөөд байвал хараат бус энэ тэрээ гэдэг үгээ хуулиас хассан нь дээр дээ. Яах гэж хугацаатай томилдог юм энэ хуулийн амин сүнсийг эвдээд байвал цаашаа яаж явах болж байнаа, яахаараа заавал чөлөөлөх болдог юм. Яах гэж томилсон юм. Хүнээ таниагүй юм уу

Avatar

Zochin 2019-04-29 64.119.26.231

Энэ газраа татан буулгаачээ. Хэнд хэрэгтэи вэ.

Avatar

иргэн 2019-04-29 202.70.41.2

АТГ-ын дарга нь өрөөндөө авчирч хүндэтгэл үзүүлсэн хүнийг байцаагч нь хэрэг хүлээлгэж чадах уу. Иймэрхүү маягаар дарга нь хүн чанар, ёс жудаг гаргаад сэжигтэнээ дайлж цайлаад байвал шударга ёсны тухай яриад ч хэрэггүй,

Avatar

Зочин 2019-04-29 202.70.41.2

АТГ-ын дарга нь өрөөндөө авчирч хүндэтгэл үзүүлсэн хүнийг байцаагч нь хэрэг хүлээлгэж чадах уу. Иймэрхүү маягаар дарга нь хүн чанар, ёс жудаг гаргаад сэжигтэнээ дайлж цайлаад байвал шударга ёсны тухай яриад ч хэрэггүй,

Avatar

Үнэн 2019-04-29 202.9.45.148

С.Баярыг шоронгоос авчирч өрөөндөө дайлсан гээд л халж болно. Авилгалчидтай тэмцэх байтал дайлж байгаа нь ажлаас халагдах үндэслэл мөн.

Avatar

Зочин 2019-04-29 202.9.43.105

Их юм олджээ

Avatar

зочин 2019-04-29 59.153.114.218

жидүүг шалгахгүй байна гээд чөлөөлж болохгүй

Avatar

Зочин 2019-04-29 202.21.102.231

Shalgaj bgaashdee, bas tegej hudal buraad yaahavdee, pop pee mnee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж