Ираны Гадаад хэргийн сайд Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Ираны Гадаад хэргийн сайд Хойд Солонгост айлчилна

Ираны Гадаад хэргийн сайд Хойд Солонгост айлчилна

Ираны Гадаад хэргийн сайд Хойд Солонгост айлчлахаар бэлтгэж байгаа аж. АНУ-ын эдийн засгийн хоригоос болж Хойд Солонгос болон Иран улс нь адилхан хохирч байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммад Зариф онцолжээ. Одоогоор айлчлалын тов хараахан тодорхой болоогүй байна.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Ираны парламентын төлөөлөгчид Хойд Солонгост айлчилсан. Түүнчлэн Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнгөрсөн наймдугаар сард Иранд айлчилж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр Ираны олон улстай байгуулсан цөмийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн билээ. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ хориг арга хэмжээгээ чангатгасан.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж