Зүүн Өмнөд Азийн орнууд Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Зүүн Өмнөд Азийн орнууд Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийнэ

Зүүн Өмнөд Азийн орнууд Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийнэ

Зүүн Өмнөд Азийн 11 улс болон бусад холбоотон найман орныг хамтарсан олон улсын тэнгисийн цэргийн сургуулилт Өмнөд Солонгосын Бусан хотноо болох талаар Сөүл мэдэгджээ. Хоёр хэсгээс бүрдэх цэргийн сургуулилт нь хууль бус зэвсгийн наймаа, хориотой бараа тээвэрлэлт гэх мэт далай, тэнгисийн гэмт хэргийн эсрэг чиглэх аж.

Цэргийн сургуулилтын эхний хэсэг энэ дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны хооронд Өмнөд Солонгост, удаах нь тавдугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Сингапурт болох юм байна.

Цэргийн сургуулилтад 12 орон нийт 16 байлдааны хөлөг, зургаан нисэх онгоцоо илгээх бол үлдсэн зургаан орон зөвхөн цэргээ илгээх аж. Өмнөд Солонгосын талаас 4400 тонны сөнөөгч хөлөг, 2500 тонны харуулын усан онгоц, 4900 тонны нисэх онгоц тээвэрлэгч болон гурван нисдэг тэргээ оролцуулах юм байна.

Зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан хөлгийг аврах ажиллагаа явуулах сэдвийн дагуу явагдах эхний хэсгийг Өмнөд Солонгосын тал даргалах ба Бруней, Хятад, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур, АНУ оролцох аж. Харин Сингапурын ахлах хоёрдугаар хэсэгт Австрали, Япон, Тайланд, Вьетнам болон бусад орнууд хориотой бараа тээвэрлэж буй хөлгийг саатуулах сэдвийн дагуу сургуулилт хийх юм байна.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж