Хабиб Нурмагомедов баавгайтай "тулалдав"

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедов баавгайтай "тулалдав"

Хабиб Нурмагомедов баавгайтай "тулалдав"

Дэлхийн холимог тулааны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын баавгайтай "тулалдаж" буй дүрс бичлэг нийтлэгджээ. Тус дүрс бичлэгийг Хабибын төрсөн нутаг Дагестанд хийсэн байна. “Тулаан”-ы үед баавгай уяатай байжээ.

Нурмагомедов нийгмийн сүлжээн дэх нүүр хуудастаа "Эртний андтайгаа уулзлаа" хэмээн бичсэн аж. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Ирландын тулаанч Коннор Макгрегортой тулалдсаныхаа дараа шуугиан тарьж, энэ жилийн есдүгээр сар хүртэл тулаан хийх эрхээ хасуулсан билээ.

Нурмагомедов есдүгээр сард октагондаа эргэн ирснийхээ дараа Америкийн тулаанч Дастин Порьетэй тулалдах юм байна. Америкийн тулаанч Дастин Порье UFC-гийн хөнгөн жинд Макс Холлоуэятэй тулалдаж ялсныхаа дараа ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовыг тулаанд дууджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж