Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр хуралдах тов зарлажээ. Тус хороо энэ удаагийн хуралдаанаараа Хэнтий аймгийн 42-р тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх аж.
Ардчилсан намаас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй талаар эх сурвалж мэдээлэв. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан юм.
Ирэх зургадугаар сарын 30-ны өдөр болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт улс төрийн 29 нам өрсөлдөх боломжтой гэж мэдэгдсэнээс 14 нь албан ёсоор бүртгүүлжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ